Мьянмарын эрх баригчид огцорсон удирдагч, Нобелийн энхтайваны шагналт Аун Сан Су Чи-д авлигын хэргээр шинэ ял тулгасан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Түүнийг 10 гаруй эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд гэм буруутай нь нотлогдвол 100 гаруй жилийн хорих ял авч магадгүй байгаа аж.
Аун Сан Су Чи-г нисдэг тэрэг түрээслэх, худалдан авахтай холбогдуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын мөнгийг шамшигдуулсан, авлигын эсрэг хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн эргэлт гарах хүртэл Аун Сан Су Чи-гийн төрийн зөвлөхөөр ажиллаж байсан иргэний засгийн газрын ерөнхийлөгч Вин Майнт ч мөн ийм хэргээр яллагджээ. Юутай ч Нейпитау хотын тусгай шүүх мягмар гарагт Аун Сан Су Чи-гийн шүүх хурлыг ямар нэгэн тайлбар, шалтгаангүйгээр 12-р сарын 6 хүртэл хойшлуулсан байна.