Ням, 1 сар 18, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

    Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

    Хэт чанга дуутай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгах үүрэг өглөө

    А.Баяр: Хотын баруун захаас зүүн зах хүртэл дугуйгаар явах боломжтой болно

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

    Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

    “Маанар” өвлийн эвент Хөвсгөлийн Хүнхэр тайгад болно

    “Маанар” өвлийн эвент Хөвсгөлийн Хүнхэр тайгад болно

    Хурдан морины бүсийн уралдааныг товложээ

    Хурдан морины бүсийн уралдааныг товложээ

    МУГСЗ Л.Нямаагийн "Бүтээлийн чуулга" II боть уншигчдын гарт очно

    МУГСЗ Л.Нямаагийн "Бүтээлийн чуулга" II боть уншигчдын гарт очно

    А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн чипийг 9 дүүрэгт суурилуулна

    А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн чипийг 9 дүүрэгт суурилуулна

    Рапунзелийн дүрийг хэн бүтээх вэ?

    Рапунзелийн дүрийг хэн бүтээх вэ?

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

"Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс олборлолтыг гурав, борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлжээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-10-10
- Эдийн засаг
Урт: 2 мин уншина
"Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс олборлолтыг гурав, борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлжээ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан билээ. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.

зураг

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэж  байлаа.

УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ өрсөлдөөнд оруулан үнэ хүргэн зарах үйл ажиллагааг хэвшүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний тав тухтай амрах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлж, уурхайчдын ая тухтай амрах “Эрдэнэс” хотхоныг ашиглалтад оруулав гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.

Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.

зураг

Монгол Улсын 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдсэний “Эрдэнэс-Тавантолгой” ХК 12.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлсөн. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны хоёрдугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 603 сая ам. доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.

зураг

Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан,  ЭТТ бондын I, II транчийг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.

Танилцуулгад, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна.

зураг

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан.

зураг

Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан байв.

Ингээд доорх танилцуулгаас Онцгой дэглэмийн хугацааны үр дүнтэй танилцаж болно.

зураг

зураг

зураг

зураг

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд хэлсэн үгэндээ, онцгой дэглэмийн үед компанийн үндсэн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжирч, том худалдан авагчдаас авсан урьдчилгаа өр, төлбөрийг барагдуулж, татварын орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн хуримтлагдсан өр, төлбөрийг багасгаж, төсвийн сахилга бат дээшилж, нааштай үр дүнгүүд гарч байгааг онцлон тэмдэглэв. Мөн Улс Их Хурлын гишүүн Г.Дамдинням цаашид нэг талд давуу байдал олгосон оффтейк гэрээг сайжруулах, компанийн үр өгөөж, ашиг орлогын төлөө ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций сумын орон нутгийн хөгжилд анхаарч, тус компанийн ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтад тодорхой зардлыг суулгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд эрх зүйн орчинг бүрдүүлэхэд холбогдох хуулийг яаралтай батлахад Байнгын хороо анхаарч ажиллах, шаардлагатай талаар санал хэлэв.

Түүнчлэн гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, “төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1,072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар тодруулж байлаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой үүрэг эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.

Мөн “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрд 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

2 өдөр өмнө
Г.Дамдинням: Хятадын үндэсний газрын тос корпорацтай гэрээ байгуулахаар тохиролцлоо

Г.Дамдинням: Хятадын үндэсний газрын тос корпорацтай гэрээ байгуулахаар тохиролцлоо

2 өдөр өмнө
Хэт чанга дуутай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгах үүрэг өглөө

А.Баяр: Хотын баруун захаас зүүн зах хүртэл дугуйгаар явах боломжтой болно

2 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

2 өдөр өмнө
НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дуусна

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт болно

2 өдөр өмнө
Гренланд: Бид АНУ-ын мэдэл, хяналтанд орохгүй, Америкийн нэг хэсэг болохгүй!

Гренланд: Бид АНУ-ын мэдэл, хяналтанд орохгүй, Америкийн нэг хэсэг болохгүй!

2 өдөр өмнө
Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

2 өдөр өмнө
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Нобелийн шагналаа Трампад гардуулжээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Нобелийн шагналаа Трампад гардуулжээ

2 өдөр өмнө
Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар эрс чангарна

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар эрс чангарна

2 өдөр өмнө
Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

3 өдөр өмнө

Их уншсан

Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

Монголын үндэсний спортын өвлийн наадам болно

2026-01-16
Г.Дамдинням: Хятадын үндэсний газрын тос корпорацтай гэрээ байгуулахаар тохиролцлоо

Г.Дамдинням: Хятадын үндэсний газрын тос корпорацтай гэрээ байгуулахаар тохиролцлоо

2026-01-16
Хэт чанга дуутай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгах үүрэг өглөө

А.Баяр: Хотын баруун захаас зүүн зах хүртэл дугуйгаар явах боломжтой болно

2026-01-16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

2026-01-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn