Улсын даян аварга Н.Батсуурийг үндэсний их баяр наадмын наймын даваанд учраа бөх Ц.Бямба-Отгонд уначихаад салаавч гаргасан гэх гомдлоор цагдаагийн байгууллагаас дуудсан талаар тэрбээр цахим хуудсаараа анх мэдэгдсэн.
Энэ долоо хоногт даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож, тус асуудлаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нар шалгаж, "Даян аварга Н.Батсуурийг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн, салаавч гаргаагүй нь гэрэл зургаар баталгаажсан гэх дүгнэлт гаргаж хэргийг хаасан байна.
Олон нийтийн өмнө ёс зүйгүй авир, үйлдэл гаргасан хэд хэдэн бөхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.