Тэрбум гаруй хүн амтай том гүрний урлаг, соёлын салбарт олонд танигдана гэдэг хэцүү. Дуулах, жүжиглэх авьяас билгээрээ БНХАУ-д нэр алдарт хүрч, гайхагдаж яваа өвөрмонгол залуу Аянга энэ хүнд хэцүүг даван туулж чаджээ. Түүний дуулсан дуунууд хит болж, тоглосон кино, жүжгийн дүрүүд нь үзэгчдийг байлдан дагуулдаг. Энэ нь Аянгын уйгагүй хөдөлмөр, зүтгэлтэй холбоотой ажээ. Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн бүх дууг цээжлэн дуулж, урлагт анх хөл тавьж байсан тэрбээр эдүгээ Хятадын урлагийн нэгэн тод од болжээ.