Даваа, 7 сар 13, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

    “Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 2024 оныг Монгол бичиг, соёлын жил болгох уриалга гаргалаа

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-04-28
- Мэдээ, Соёл, урлаг
Урт: 1 мин уншина
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 2024 оныг Монгол бичиг, соёлын жил болгох уриалга гаргалаа
Share on FacebookShare on Twitter

Чингисийн чулууны бичгийн 800, Цогтын хадны бичгийн 400, Данжуурын гэрэлт хөшөөний 100 жилийн ой ирэх жил тохионо. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо монгол бичиг үсгийн түүхэн чухаг гурван дурсгалын энэхүү тэгш ойнуудыг ташрамдуулан  2024 оныг Монгол бичиг соёлын жил болгох саналыг гаргаж, төрийн гурван өндөрлөгт ил захидал бичжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН- ЭРДЭНЭ НАР ТАНАА Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий Сайд та бүхний түмэн амгаланг айлтгая. Монгол үндэстний түүх, соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийг тээн хадгалагч, ирээдүй рүү зөөвөрлөгч Монгол үндэсний бичиг үсгийг харь суртлын шахалтаар халж хэлмэгдүүлсэн хийгээд тэрхүү гамшигт явдлын шарх өнөө ч бүрэн аниагүй байгаа, Монгол хэл бичгийн үлэмж өвийг эдүгээ хүртэл хадгалж хамгаалсаар буй бидний тасархай, их соёлын нэгэн цутгал өнөөдөр эрсдлийн өмнө ирээд байгаа зэргийг цухас дурдаад дараах хэдэн үгийг яаран толилуусныг хүлээн авна уу? “Монгол хэлний тухай” хуульд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан бөгөөд 2024 онд бэлтгэлээ бүрэн хангасан байхыг бүх шатны байгууллагад үүрэг болгож товлосон хугацаа хаяанд ирээд байгааг Та бүхэн мэдэж буй билээ. Аль ч улс үндэстний түүхийн эрхэм дээд үнэт зүйлсийг бичиг үсэг, түүгээр бүтээсэн соёл нь үүрд хадгалж, түгээн дэлгэрүүлж, бүхий л цаг үед өвлүүлдэг жамтай. Манай ард түмэн худам монгол, дөрвөлжин, соёмбо, тод зэрэг арваад бичиг үсэг хэрэглэж байснаас мянга илүү жилийн түүхт худам монгол бичгийг XIII зуунд Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон бөгөөд олон зуун жилийн туршид үлэмж их ном шастир соёлын өвийг цогцлоожээ. Төрийн албан хэргийг кирил болон үндэсний монгол бичгээр хослон хөтлөх бэлтгэл ажил бүрэн хангагдах ёстой 2024 онд Монгол бичиг үсгийн түүхэн чухаг гурван дурсгалын тэгш ой тохиох юм. НЭГ. Чингис хаан Хорезмын аян дайнаас 1224 онд эх нутагтаа буцах замд Бух Сочигай хэмээх газарт цэнгэл наадам дэглэж Есүнхэ мэргэн 335 алд газар дахь байг мэргэн оносон тухайд монгол бичгээр чулуун хуудаснаа гэрэлтүүлэн сийлсэн нь түүхийн ой санамжийг хадгалан үлджээ. “Чингис хааны чулууны бичиг” хэмээн алдаршсан монгол бичгийн эртний дурсгал бүтээгдсэний 800 жилийн тэгш ой 2024 онд тохионо. Энэхүү дурсгалын эх олдвор нь ОХУ- ын Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй. ХОЁР. Чингисийн чулууны бичиг бүтээгдсэнээс 400 жилийн дараа Монголын эх оронч, яруу найрагч Цогт тайж цагаан тахиа жилийн намар Хангай ханы цэцэрлэгийн арын ууланд гөрөөлж яваад ихэд уяран нэгэн шүлэг цээжээр хайлсныг Эрх хиа тогтоож аваад Дайчин хиа, Гүен баатар нар 1624 онд Дуутын хар чулуунд сийлсэн нь “Цогтын хадны бичиг” хэмээн алдаршжээ. Энэхүү бичээс нь монгол яруу найргийн түүхэн дэх содон бүтээл төдийгүй, бичиг үсгийн тиг зурлагын хувьд ч хосгүй нэгэн дурсгал билээ. 2024 онд Цогтын шүлгийг хаднаа сийлж соёлын хосгүй өв цогцолоосны 400 жилийн тэгш ой тохионо. Энэхүү дурсгал эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт буй. ГУРАВ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж Онходын Жамьян гүн, гэвш Шагж, Гэлэгжамц дооромбо тэргүүт олон бичгийн мэргэд өөрсдийн номын хөмрөгөөс хувь нийлүүлэн, Үндэсний номын сангийн анхны хөмрөгийг бүрдүүлж, улмаар эх орны дөрвөн зүг найман зовхис, тэрчлэн өмнөд хойд хөрш улсуудаар аялан явж Монголын түүх соёлын хосгүй үнэтэй олон чухал ном судар цуглуулсан байдаг бөгөөд түүний дотор сурвалжит тайж Цэцэн чин ван Наянтынд хадгалагдаж байсан Монгол шунхан Данжуурын 226 ботийг өмнөд хөршөөс нийслэл хүрээнд залж ирсэн нь соёлын гайхамшигт үйл явдал байсан юм. Ийнхүү Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнд Монгол Данжуурыг үүрд залсан гэрээ бичиг байгуулж, баталгаажуулсан нь 1924 он юм. Монгол шунхан Данжуурын гэрээ бичгийн 100 жилийн тэгш ой мөн 2024 онд болох юм. Данжуурын гэрэлт хөшөө нь эдүгээ Монголын Үндэсний номын санд буй.

Ийнхүү Монгол бичиг соёлын түүхэнд холбогдох гурван чухал чулуун дурсгалын 800, 400, 100 жилийн тэгш ой 2024 онд тохиож буй нь зайлшгүй дурсан тэмдэглэх үйл явдал мөн төдийгүй, үндэсний бичиг соёлын ой санамжийг сэргээх, шинэ өвийг бүтээн байгуулах үндэсний хүсэл зоригийг бадраах түүхэн зоригдол болох нь дамжиггүй.

2024 онд тохиох энэхүү бичиг соёлын эрхэм чухал үйл явдлыг үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд тэмдэглэх талаар дараах саналыг толилуулсу.

Монгол бичиг соёлын гурван алдартай дурсгалын 800, 400, 100 жилийн ой тохиож буй 2024 оныг “МОНГОЛ БИЧИГ СОЁЛЫН ЖИЛ” болгон зарлаж үндэсний бичиг үсэг, ном соёлын томоохон давалгаа болгож өрнүүлэх боломж тохиож байна:

  • Үндэсний монгол бичиг юүгээ төв болгон, Монголчуудын бичиг соёлын дурсгалуудыг товчоолсон дүрслэх урлагийн монументаль цогцолбор бүтээж монгол үндэстний бичиг соёлоо үүрд дархлан гэрэлтүүлэх;
  • Үндэсний монгол бичиг болон соёмбо тэргүүт бусад бичиг үсгээр хадгалагдаж үлдсэн ном соёлын хосгүй дурсгалуудаас цогцлоосон "Мянганы эрдэнэсийн ном"- ын санг бүтээх хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлэх.
  • Өгсөж уруудсан түүхийн давалгаанд эдүгээ харь газар хилийн чанадад үлдсэн Монгол түүх, бичиг соёлын үлэмж их ном судруудын эх болон хэвлэмэл хийгээд цахим хувилбаруудыг цуглуулан, уугуул эх оронд нь нэгэн доор сан хөмрөг болгон цогцлоож хойч үедээ өвлүүлэх

Хүн төрөлхтний соёл түүхийн гайхамшиг болсон “Монгол бичиг соёлын музей”-г байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж болохын хамт боловсрол, соёл, шинжлэх ухаан, төр олон нийтийн байгууллагуудаас бичиг соёлын жилтэй уялдсан санаачилга дор доороосоо ундран гарах нь дамжиггүй буй заа.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Та бүхэн өчүүхэн бичгийн хүн миний эдгээр саналыг тунгаан болгоож, энэхүү түүхэн мөчлөгийг үндэсний хэмжээний үйл явдал болгон тэмдэглэх зарлиг шийдвэр гаргаж Монголын оюуны сэргэн мандалтыг улам бадраан бататгасан өнөө цаг үеийн түүхэн бахархалыг буй болгоно гэдэгт гүнээ итгэж буйгаа мэхийн илэрхийлсүгэй!

Хүндэтгэсэн:

Монгол Улсын Төрийн эрхэм дээд тэргүүн зэргийн шагнал "Чингис хаан" одонт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын МЭНД-ООЁО

2023.04.24

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

4 өдөр өмнө
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

4 өдөр өмнө
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

4 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

4 өдөр өмнө
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

5 өдөр өмнө
530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

5 өдөр өмнө
Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

5 өдөр өмнө
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

5 өдөр өмнө
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 19 хүртэл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй

6 өдөр өмнө

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2026-07-09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2026-07-09
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

2026-07-09
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас