Монголчууд цагаан идээ боловсруулах уламжлалт өвөрмөц технологитой. Цагаан идээний өндөр соёлтой. Харин энэ технологио орчин үед шинэчлэн сайжруулах, инновацжуулах шаардлага бий. Тэгж гэмээнэ экспортын брэнд бүтээгдэхүүн болгож, дэлхийн өнцөг булан бүрт монгол цагаан идээгээ хүргэж чадна. Энэ тал дээр өвөрмонголчуудын туршлага үлгэр жишээ болж байнө. Тэд цагаан идээг хэрхэн боловсруулж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн болгож байгааг сонирхуулъя.