БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөххот 3.5 сая хүн амтай. 2015 оны метроны анхны шугамаа барьж эхлээд дөрөвхөн жилийн дотор ашиглалтад оруулжээ. Одоо Хөххот метроны хоёр шугамтай. Дахиад метроны гурав, дөрөв, тавдугаар шугамын бүтээн байгуулалтыг хийж байгаа аж. Хөхаот хүн ам ихээхэн төвлөрсөн тул авто замын түгжрэл их байсныг ийнхүү метро барьж шийджээ.