Форум-Ази болон Хүний эрх хөгжлийн төв хамтран “Мөрөөдлөөс Тоос руу: Уул уурхайн салбарын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөг авч үзэх нь – Монгол дахь хүний эрхийн ноцтой хийгээд өсөн нэмэгдэж байгаа зөрчлийг ил болгох” нэртэй баримт цуглуулсан байна.
Судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдад хийсэн бөгөөд тус орон нутгийн нөхцөл байдалтай танилцан, малчид болон айл өрхүүдийн бодит тэмцлийг тайландаа танилцууллаа. Сумдын иргэдэд тулгарч буй асуудлуудаас хамгийн ноцтой нь уурхайгаас ашигт малтмал тээвэрлэж буй ачааны машинуудын дэгдээж буй тоос юм байна. Өдөрт 160-200 ачааны машин тээвэр хийн сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг гэсэн тоон судалгаа гарчээ. Мал сүргийн ашиг шим үлэмж хэмжээгээр доройтож малын ноос,ноолуурын чанар муудахын хэрээр зарж борлуулах үнэ буурах болжээ. Энэ нь цаашлаад бүтээгдэхүүний чанар доройтох арилжааны шаардлага хангахгүй, орлого буурснаас малчин өрх хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй болжээ.