Өтгөнд Аденовирус, ротовирус илрүүлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр болжээ. ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаал батлах тухай” А/53-р тушаалаар өтгөнд аденовирус, ротовирус илрүүлэх биохимийн шинжилгээг 35 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх юм байна.
Мөн ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцахаар болжээ.