Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутны холбооны тэргүүнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БСШУЯ сайд Л.Энх-Амгалан нартай уулзаж оюутанд тулгамдаж буй 10-н асуудалын хүрээнд шийдэл гаргалаа.
Дээрх 10 асуудлын хүрээнд, Нацагдоржийн нэрэмжит номын санг 24 цагаар ажиллуулах санал мөн сард автобусанд 22 удаа зорчих эрх бүхий цахим картыг 44 удаа зорчдог болгох санал хэлэлцжээ.
Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.
Тус хуулийн заалтын дагуу 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, тролейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.