Пүрэв, 11 сар 12, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Л.Долгормаа: Сүүлийн үед боловсруулсан хүнсний экспорт нэмэгдсэн

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-04-04
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
Л.Долгормаа: Сүүлийн үед боловсруулсан хүнсний экспорт нэмэгдсэн
Share on FacebookShare on Twitter

Гаалийн байгууллаас ил тод, нээлттэй, иргэд, ААН-дэд хүрч үйлчлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт “Цахим гааль” өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгийн талаар болон цаг үеийн асуудлаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын (УБГГ) Хорио цээрийн албаны Гаалийн улсын ахлах байцаагч Л.Долгормаатай ярилцлаа.
-Цахим гааль өдөрлөгөөр иргэд, ААН-үүд хэр идэвхтэй оролцож байна вэ?
ГЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гаалийн цахим шинэчлэлтэй холбоотой хийгдсэн ажлуудыг иргэд, ААН-үүдэд таниулах, гаалиас авах үйлчилгээг илүү хөнгөвчилж чадаж байгаа эсэх дээр тэдний саналыг сонсох, дэмжин туслах, зөвлөх зорилгоор “Цахим гааль” өдөрлөгийг өнгөрсөн пүрэв гарагт зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгийг ГЕГ-ын мэдээллийн технологийн газар, УБГГ-аас хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт 140 гаруй иргэн, ААН-ийн төлөөлөл оролцсон. Их хүлээлт үүссэн байсан. Өдөрлөгөөр татварын болон гаальтай холбоотой бүх талын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх, гаалиас үл хамааран өөрөө цахимаар мэдүүлэгээ мэдүүлэхдээ юуг анхаарах талын сургалтуудыг явуулсан. Өдөрлөгт ирсэн хүмүүс богино хугацаанд өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, сургалтаа бүрэн авч чадсан. Гаалийн байгууллагаас энэ төрлийн гаалийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нээлттэй өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах юм.

-Монгол Улсад импортлогдож байгаа хүнсний бараа, бүтээгдэхүүний 75 хувь нь танай хотын гаалийн хорио цээрийн хяналтаар дамждаг гэсэн? Энэ талын хяналтыг хэрхэн хийдэг вэ?
-Улаанбаатар дахь Гаалийн газрын гүний гаалийн хяналтад Монгол Улсад импортлогдож байгаа хүнсний бараа, бүтээгдэхүүний 75-аас дээш хувь нь хорио цээрийн хяналтад ордог. Үүнд хүнсний бүтээгдэхүүнүүд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болох тахиа, гахайн мах, цагаан будаа, тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүн гүний гаалийн хяналтаар орж ирдэг. Гаалийн байгууллага 6500 гаруй олон улсын барааны ангиллын кодоор гаалийн хяналт шалгалт хийдэг. Үүний 2500 гаруй нь гаалийн хорио цээрт хамааралтай бараа, бүтээгдэхүүн байдаг. Өнгөрсөн 2022 онд Улаанбаатар дахь гаалийн газраар 20 мянга гаруй иргэн, ААН-д хорио, цээрийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 1268 ААН-ийн экспорт, импортын бараанаас дээж сорьц авсан. Үүнээс 18 ААН-ийн дээж шинжилгээгээр шаардлага хангахгүй дүн гарсан учраас устгах арга хэмжээ авсан. Тухайлбал, 171,4 тонн шаардлага хангахгүй цагаан будаа Вьетнам улсаас импортолж орж ирэх гэж байсныг давтан шинжилгээний хариуг үндэслэн Нийслэлийн засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комиссд шилжүүлсэн. Мөн БНСУ-аас импортлогдсон 10 тонн саримс гэх мэт гадаад хорио цээртэй, лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг.
-Улаанбаатар хот дахь гаалийн газраас өнгөрсөн онд нийт хичнээн энэ төрлийн зөрчлийг илрүүлсэн бэ?
-2022 онд УБГГ-ын гүний гаалийн хорио цээрийн албанаас 26 зөрчил илрүүлсэн байна. 2023 оны эхний улиралд 11 зөрчил илрүүлснээс 6 нь шинжилгээний дүнгээр шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн байсан бол бусад нь бичиг, баримтын зөрчилтэй байсан.
-Үндэсний үйлдвэрлэгч нар бараагаа экспортод гаргая гэвэл юуг анхаарах хэрэгтэй вэ. Гаалийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ?
-Хамгийн гол нь гаальд мэдүүлж байгаа бичиг баримтад анхаарах хэрэгтэй. Тухайлбал худалдах, худалдан авах гэрээ байх хэрэгтэй. Мөн олон улсад бараагаа гаргахын тулд чанарын удирдлагын тогтолцоог танай үйлдвэр заавал хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Үүнд ISO стандарт хангасан эсвэл HACCP, HALAL гэх мэт. Аль нэг чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байж бараа, бүтээгдэхүүнээ экспортлох хуулийн зохицуулалттай. Мөн тухайн бараа, бүтээгдэхүүн шинжилгээнд хамрагдаад шаардлага хангаж байх, үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоог дотроо хэрэгжүүлсэн тохиолдолд бараагаа экспортод гаргахад гаалийн байгууллагын зүгээс ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гарч байна. Сүүлийн үед боловсруулсан хүнс экспортод гарах хандлага нэмэгдсэн. Манай үндэсний том үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ экспортод гаргаад эхэлсэн.
-Ихэвчлэн ямар улс руу бүтээгдэхүүн экспортод гарч байна вэ?
-ОХУ, Украйны асуудлаас хойш ОХУ руу экспорт нэмэгдэх хандлага маш их байгаа нь манай үйлдвэрлэгч нарт давуу тал болж байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн болох ундаа, жүүс, бусад боловсруулсан хүнс /консерв/ зэргийг ихээр экспортлож байна. Мөн БНСУ руу аарцан үрэл, сүүн бүтээгдэхүүн төрлийн хүнсийг экспортлож байна. Тогтсон хэрэглэгчтэй болсон байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 65 дугаар тогтоол “Арьс, ширний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол өөрчлөгдсөнтэй холбоотой үнэгүй хаягдаж байсан арьс ширийг ОХУ, Турк улсад экспортод гарч эхэлж байгаа нь экспортод гарч байгаа эерэг хандлага юм.
-Засгийн газраас давхардсан төрийн хяналтыг багасгах зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг гаалийн байгууллагатай нэгтгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжид хэрхэн мэдрэгдэж байгаа бол?
-Өмнө нь хяналт шалгалт хийж байсан байцаагчийн хувьд хүндрэл маш их багассан. Учир нь бид нэг цахим системтэй болсон. Хилийн мэргэжлийн хяналт гэж байхад цахим хяналтад шилжиж амжаагүй байсан бол одоо гаалийн программыг шууд ашиглаж байгаа учраас алдаа гарах, зөрүүтэй асуудал үүсэхгүй ажиллахад ч амар болсон. Бичиг баримтыг өмнө нь хоёр байгууллага нэхдэг байсан бол одоо бүх мэдээллээ файл болгоод гааль цахимаар хандаж байна. Үүнд өмнө нь хилийн мэргэжлийн хяналт гэж үйлчлүүлж байсан, одоо гаалийн хорио цээрийн алба гэж үйлчлүүлж байгаа иргэн иргэн, аж ахуйн нэгжүүд маш их талархалтай байгаагаа илэрхийлдэг.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын санд хамруулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

1 минут өмнө

The Best Games at Betwinner Casino Australia Explained

51 минут өмнө

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2 цаг өмнө

Korzyści z bezpiecznego grania dzięki autoryzacji mostbet zaloguj

2 цаг өмнө

Feed Your Luck: Pin-Up Casino Azərbaycanda Strategiyalar və Məsləhətlər

2 цаг өмнө

Seasonal Promotions at the Best Online Casino in Canada: A Comprehensive Guide

2 цаг өмнө

Как успешно пройти 1xbet вход для новых пользователей

2 цаг өмнө

Exploring the Artistic Value of Spinbara in Film

3 цаг өмнө

Důležitost mentorství v komunitě Spinbara: Přehled online casina BetStar

4 цаг өмнө

Recenze online kasina Gransino: Vzdělávání v komunitách Gransino: Minulost a přítomnost

5 цаг өмнө

Их уншсан

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

2026-11-12

The Best Games at Betwinner Casino Australia Explained

2026-11-12

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2026-11-12

Korzyści z bezpiecznego grania dzięki autoryzacji mostbet zaloguj

2026-11-12
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn