Ням, 4 сар 12, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэв        

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

    “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

    Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

    Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

    NASA сар руу дахин хүн буулгахаар ажиллаж байна

    Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд нийт 32 өдөр,  1418 км гүйжээ

    Япон улс хэрэглэсэн живхийг дахин боловсруулж барилгын материал хийнэ

    Венесуэл робот нохойг нийтийн эргүүлд ашиглаж эхэлжээ

    Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

"CLEAN UP- BUBBLE FESTIVAL” буюу гэрэлт Монголын эзэд

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-03-10
- Нийтлэл, Улс төр
Урт: 1 мин уншина
"CLEAN UP- BUBBLE FESTIVAL” буюу гэрэлт Монголын эзэд
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр сайхан өдөр байлаа. Юу нь сайхан бэ гэж үү? Тоосонд дарагдсан хотоо залуус нь цэвэрлэж эхэлж байгаад. Тоостой байна аа огцор!!! Гээд лоозон барьж орилоогүй. Тортгоос нь бага ч гэсэн салгая гээд алчуур сарван бариад зүлгэж зогсоо залуусыг хархаар үнэхээр хайр хүрэм сайхан байлаа. Шүлс үсчүүлэн шүүмжлэх нэг хэрэг шүүр хүрз бариад үлгэрлэх огт өөр байдаг юм байна. УБИС-ын өмнөх хэсгийн гудамж талбайг цэвэрлэж буй залуусын цэвэрлэгээг дагаад бусад байгууллагууд ч гадна орчноо угааж зүлгэж харагдана лээ. Сайхан үйлс л ингэж саруул гэгээнээр бусдад нөлөөлдөг. Энэ залуусын үйлдлээс бид олон дүгнэлт хийж болно.

Монголчууд бид сүүлийн жилүүдэд залуусаа намаар нь талцуулж хувааж аваад элдэв хурал, лекц, семинар, аялал зугаалга гээд сэтгэхүйг нь сэглээд, баруун зүүний хагас дутуу сохор доголон онолоор хандлагыг нь хамхчаад хаячихсан. МАН, АН гээд олон намуудын дэргэд байдаг залуусын байгууллагууд. МЗХ, МОХ, АЗХ, НАМЗХ гээд олон арван холбоод юу хийв дээ? Илтгэх урлаг, ярих чадвар, уран илтгэл. Залуу улс төрч, залуу манлайлагч, залуу илтгэгч юу юу ч билээ. Түй чёрт дандаа л ярьж донгосох, элийрч цэцэрхэх хоосон онолоор залуусынхаа сэтгэлгээний хөдөлмөрч орон зайг түйвээж орхисон. Ярьж л байвал ухаантай болж харагдана. Жагсаж тэмцэж байвал улс төрч болж олонд танигдана. Ийм л үлгэр дуурайллыг тэд олон зуун залууст өгсөн.

Тэдгээр хоосон хийрхэл, ярих урлагийн мастерууд нь хар нялхаараа улс төрийн оёг цээж өвчин тусаж. Эргээд улс төр, нам цаашлаад Монгол төр, түүх соёлынхоо эсрэг хийрхэн. Баруун солгойгүй жагсаж тэмцсэн төлгөн улс төрчид болдог. Төлбөртэй эзэдтэй жагсаалын баатрууд болж шизордог. Ингэж бэлтгэгдсэн залуус нь эсрэг намынхаа эсрэг туу гэх масс бэлтгэл ар тал болдог. Сошиал сүлжээгээр довтлох, улс орноо, төр засгаа шүлсдэн доромжлох бүхэл бүтэн тролл арми болон бэлтгэгдсэн нь бий. Үүнд залуус биш улс төрийн намууд, улс төрчид өөрснөө хамгийн их буруутай. МОНГОЛД ИЙМ Л ЗАЛУУС ГЭРЭЛ ГЭГЭЭГ АВЧ ИРНЭ .

Миний хувьд “CLEAN UP- BUBBLE FESTIVAL”-ын залуусыг хараад ингэж итгэсэн. Энэ залуусаас ихээхэн өөдрөг мэдрэмж авсан. Хүн ярих нь шүүмжлэх ихдээд ирэхээр дордож доройтож, хийх хөдөлмөрлөх нь ихсэхээр өөдөлж хөгждөг. Улс гэр ч ялгаагүй. Тэгвэл энэ залуус тоостой хот, тортогтой талбай, хогтой гудамж гэж хоосон шүүмжилж. Лоозон барьж жагссангүй. Туузан даавуу намируулсангүй. Нэг ч гэсэн хэсгийг нь угааж цэвэрлэе гээд биечлэн манлайлж байгаа нь Монголын залууст хагас жаранд лав үзэгдээгүй үзэгдэл. Залуусыг хувин алчуур бариад цэвэрлээд эхлэхээр орчныхон нь хүртэл гаднахаа угааж арчаад эхэлж байгаа нь гоц содон гэгээлэг МСЖ, гойд сайхан үйлсийн эхлэл байлаа.

Энэ давлагаа Улаанбаатарын гудамж бүрд хүрээсэй. Хуурайшилтай тоос шороотой Монгол орны төв суурин газар бүрд хавар бүрийг эхлүүлсэн уламжлал болоосой. Нөгөө эвэнт гэгч нь болчихвол нэн сайн сан. Яах Вэ дуулж хуурдаад бүжиж цэнгэсэн залуусын Монгол орны хаврыг эхлүүлдэг цэвэрлэгээний наадам болгож орхих юм сан. БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГазар нэг юм бодоосой доо. Үүнийг л ёстой хөхиүлэн дэмждэг газар ш дээ. Залуус чинь эхэлчихлээ шүү дээ сайд дарга нар аа! Монголд ийм л залуучууд гэрэл гэгээг авч ирнэ. Жагсдаг ярьдаг шүүмжилдэг залуусаас энэ улсын хөгжлийг битгий хай!!! Хуцдаг нохой хаздаггүй шиг ярьдаг шүүмжилдэг шүлсээ үсэргэдэг хүн ажил хийж бүтээмж гаргадаггүй юм!!!

МОНГОЛЫН ТӨР ЗАЛУУСЫГ ҮГ РҮҮ БИШ ҮЙЛДЭЛ РҮҮ ХӨТЛӨХ ЦАГ БОЛСОН

Хүний хөгжил гэж ярих. Хүний хөгжлөө онолын мэдлэг. Илтгэх урлаг ярих чадвар , баруун зүүний онол гэж улиглан ярьж ирсэн. Лекц сургалт, зөвлөгөөн хуралдаанаа одоо цөөлчих өө. Төрийн ордноосоо эхлээд энэ тэнд хурал танхимд 30 жил нойрмоглон байж чууллаа. Дөч жаран жилээр хоцорлоо. Цэцэрхэгчид надаас эхлээд гудамжаар нэг хөглөрч онолдож, шүүмжилж шүлсдэж хараагаад хэдэн зуун мянгаараа болчхоод байна. Яагаад гээч? Ажилгүй хүн ам хэлээрээ л зугаа хийдэг. Завтай хүн завхайрдаг гэдэг шиг. Завтай ажилгүй нийгмийн олонхи болсон хүмүүс хэл амаа билүүдэхээс өөр яах вэ дээ. Дээр нь нам, улс төрчид, элдэв эвсэл холбоод та нар ярих цэцэрхэх, бүлтрэх илтгэх бүх урлагийг нь заагаад өгчихсөн. Олон улсын байдал, улс төр, нийгэм эдийн засаг гээд мэдэхгүй ч юм алга шүүмжлэхгүй ч юм алга.

Захын архичин гадаад ертөнцөөс эхлүүлээд улс төр, банк санхүү, нүүрсий хулгай ярьж. Яаж асуудлыг шийдэх талаар ярьж онолдож, хэрэлдэж маргаж энэ улс чинь бүрэн элийрч гүйцлээ. Нээх л их ярьсан онолдсон шүүмжилсэн шүүсэн хүмүүсээр эх орон минь хуустаж орхисон. . Харин өнөөдрийн “CLEAN UP- BUBBLE FESTIVAL”-ын залуус шиг олныг хамруулсан хөдөлмөр, бодит ажлын давлагааг энэ мэтээр хот хөдөө, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбарт өрнүүлье л дээ. Залуусаараа манлайлуулж иргэдээ татан оролцуулаад намар нь ядаж ургацаа хураагдаад авъя. Үгээр хөөцөлдөх биш үйлдэл хийдэг хүрз барьдаг залуус иргэдийн хүрээг тэлье. Төр аж ахуйн нэгжүүд ийм санал санаачилгыг бодлогоор бодит мөнгө санхүүгээр дэмжээд өгөх сөн. . “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” шиг ийм сайхан ажлыг үндэсний хэмжээнд хүртэл эдийн засгаар нь дэмжээд өгчих л дөө.

Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", "Тэрбум мод" хөдөлгөөнд ингэж л жирийн ард иргэд, залуучуудаа хамруулмаар байна шүү дээ. Албан газар, төрийн байгууллагууд, уул уурхайн та хэд хүчрэхгүй байгаа бол. Үндсэн ажлын хажуугаар завдахгүй байгаа бол ийм л залуучуудад төсвийг нь гаргаж өгөөд модоо тариулчих, ургацаа хураалгачих л даа. . . Аливаа олон нийтийг хамрах том ажилд албан хаагчид, ажилчдаа албадахаасаа илүү ард иргэдээ татан оролцуулж байж бүтээлч Монгол чинь аандаа би болно. Иргэд олон түмэн хөдөлмөрч зуршил сууж олноороо дарвиж доргиж ажиллахын сайхныг мэдэрч, хамт олонтой байхын чухлыг ойлгож, ажлын бүтээмжээсээ урам зориг авдаг зөв зуршилтай болно доо. Дараа дараагийн олон нийтийн ажлыг хүсдэг хүлээдэг болно. Үүнийг л хэрэгжүүлье эрхэм мэргэн дарга сайд нар аа.

Нийтлэлч: Оросоогийн Түвшиндэмбэрэл

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хүүтэй зээл олгоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

АНУ, Иран галаа түр зогсоож, хэлэлцээг эхлүүлэхээр тохирлоо

4 өдөр өмнө
НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

5 өдөр өмнө
Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

5 өдөр өмнө
Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

5 өдөр өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

6 өдөр өмнө
БНСУ: Booyoung групп ажилчдаа хүүхэд төрүүлвэл 100 сая вон олгохоо мэдэгдлээ

1 долоо хоног өмнө
Хутгатай этгээд цэцэрлэгийн 4 хүүхдийн аминд хүрчээ

169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

1 долоо хоног өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

1 долоо хоног өмнө
Зеленскийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ

2 долоо хоног өмнө

Их уншсан

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

АНУ, Иран галаа түр зогсоож, хэлэлцээг эхлүүлэхээр тохирлоо

2026-04-08
НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

2026-04-07
Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

2026-04-07
Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

2026-04-07
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас