Ням, 5 сар 11, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

    Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

    Олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого эдийн засагт СЭРГЭЛТ АВЧРАВ

    Олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого эдийн засагт СЭРГЭЛТ АВЧРАВ

    Үндсэн хуулийн реформ ба хэнтэй зам нийлж болохгүйг сануулсан УЛС ТӨР

    Хөгжлийг гацаагч бүлэглэлийн багийг хуулах МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

    Мөрөөдлийн ЦООРХОЙ

    Мөрөөдлийн ЦООРХОЙ

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

    Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

    Автомат ноорог

    Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна

    ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

    ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

    Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулнахүүхэд хамгааллын байгууллагынхантай уулзлаа

    Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулнахүүхэд хамгааллын байгууллагынхантай уулзлаа

    25 дугаар эмийн сангаас "Гранд плаза"-ийн уулзварыг хааж зам засна

    25 дугаар эмийн сангаас "Гранд плаза"-ийн уулзварыг хааж зам засна

    18 жилийн турш могойн хорд өөрийгөө хордуулсан эрийн цуснаас могойн хорын эсрэг ерөндөг бүтээнэ

    18 жилийн турш могойн хорд өөрийгөө хордуулсан эрийн цуснаас могойн хорын эсрэг ерөндөг бүтээнэ

    Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

    Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

    3000 сурагч "Монгол хүн" төсөлд оролцож нүүдэлчин ахуйтай танилцах аялалд гарлаа

    3000 сурагч "Монгол хүн" төсөлд оролцож нүүдэлчин ахуйтай танилцах аялалд гарлаа

    Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгджээ

    Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгджээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний ажил амжилттай явагдлаа

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-01
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
“Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний ажил амжилттай явагдлаа
Share on FacebookShare on Twitter

Дэлхий дэлэгнэж дэнж, судаг ногоорно. Хөндий алсад хараа бэлчээхүйд хөх ногооны суунаг татна. Хүн малын зоо тэнийх хөхөөн дууны улирал, бидний хэдэн нөхөд хөх сувдын орон гэгдэх Хөвсгөл нутгийг зорилоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулж буй “Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний хээрийн бага хурлын хаалтын үйл ажиллагааг сурвалжлахаар яваа нь энэ. Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Уул уурхайн түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж,хөрөнгө оруулалтын дэвшилтэд хэлбэрүүдийг дэмжинэ, мөн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай заажээ. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах явцад дагалдан гарах хүхрийн давхар ислийн асуудлыг фосфорын бордоо үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой тул ойрын ирээдүйд баригдах зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэрийн хэрэгцээнд фосфоритын ордын судалгаа онцгой холбогдолтой юм. Энэхүү зорилгын хүрээнд “Фосфоритын геологи хайгуул-2022” сэдэвт үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний хээрийн бага хурал, экскурсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санаачилгаар зохион байгуулсан нь чухам цагаа олсон ажил байв. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А/07 тоот тушаалаар “Фосфоритын геологи хайгуул-2022” хээрийн бага хурлын ажлын хэсгийн даргаар УУХҮЯ-ны геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан, нарийн бичгийн даргаар доктор Ч.Бямбажав, Н.Манчук нар ажиллалаа. Хээрийн сургалт судалгааны үед ажлын багийнхан Завхан, Хөвсгөлийн  фосфоритын сав газрын геологийн тогтоц, гол гол зүсэлтүүдтэй танилцах, хурдас хуримтлалын үүссэн дэс дарааллыг хэрхэн палеонтологийн олдвороор тогтоосон, фосфоритжилт, түүний онцлог, илрэх байдал, агуулгын нөөцийг хэрхэн яаж тогтоосон арга аргачлалд суралцаж, цаашид фосфоритын эрэл хайгуулын ажлыг хэрхэн явуулахад энэхүү хээрийн хурлын ач холбогдол оршиж байв. Бид явсаар Мөрөн хотын баруун талд Говь Алтай, Завханы ай сав газар ажиллаад ирсэн геологичидтойгоо уулзав.Олон хоног хэцээр дэр, хээрээр гэр хийж явсан тэд маань нэлээд борложээ. Хэн нэгэн тэндээс бид нар, салхинд элбүүлээд хар арьстан шиг болж уу гэх. Энэ танил цагаан хүмүүс хаанаас гараад ирэв ээ хэмээн зарим нь мэдэн будилна. Бид ийн мэнд мэдэлцэн уулзалдаад цааш хөдлөв. Дөрвөн машинд хүмүүсээ хувааж суулгаад довтолголоо. Тэдний нэрлэснээр “хайнагийн шар” буюу ногоон өнгийн Ланд-80 түүчээлнэ. Араас нь Эрдэнэт үйлдвэрийн хоёр патрол замчилна. Үүнийг хоёр шарга гэх. Цоожилж яваа бидний хөлөглөсөн “номхон бор” бол манай албаны старикс хойноос нь мацсаар нэгэн чулуулаг уулын хажуу энгэрт зогсоцгоов. Бүрэн хаан хайрхан 21 хүдрийн биетээс тогтсон том ордын нөөцтэй газар. Геологичид зураглалаа гарган газрын байршлыг тогтоов.

Ерөнхий геологич Б.Алтанхуягийн хэлснээр Бүрэн хааны ордын хоёрдугаар биетийн зүүн хэсэгт ирснийг нотлов бололтой. Геологич А.Дэлгэрсайхан, М.Дамдинсүрэн нараар ахлуулсан хэсэг ордын дээж авахаар уул өөд өгслөө. Палеонтологич  эрдэмтэн Г.Сэрсмаа тэргүүтэй нөхөд уулын бэл уруудан эртний амьтдын ул мөрийг судлах ажилдаа орох нь тэр. Харин бид уулын араас хоёр зээрдээрээ сажлуулсаар оргилд гарсан юм. Нэг нь дээж авахаар өрөмдөж байхад нөгөө нь алхаар чулуу хагалан үнэрлэж зогсох. Бас нэг нь чулуу долоож харагдана. Ингэж таван мэдрэхүйгээрээ тамшаалж таалах нь геологичдын жаргал юм санж. Уулын өвөр хэсэг нь хар өнгөтэй, ар талдаа цайвар судалтай чулуу бол ялгаагүй фосфоритийн хүдэр. Хагалахаар үнэртэж буй тэр исгэлэн зүйл бол 540 сая жилийн тэртээ амьдарч асан амьтан ургамлын үлдэгдэл биогийн гарал хэмээн ярих геологич Ш.Баттүвшиний үг чих дэлсэнэ.  Харин ШУТИС-ийн багш, доктор Г.Сэрсмаа үнэтэй юмаа гээчхээд олсон хүн шиг нүүрэндээ мишээл тодруулан сууна. Эртний кембрийн галавын үед хамаарах строматолит буюу хөх ногоон замаг, онколит ч байна. Олон улсын хэллэгээр археоциат амьтныг олж тогтоолоо. Моллюск буюу дун хясаа, хиолит-гуурслаг амьтад,трилобитыг олж зургийг нь авч баталгаажууллаа. Энэ удаагийн судалгаа маш амжилттай явагдлаа гэв. Геологичид, палеонтологичид өөрсдийн судалгааны түүхий эд гэгдэх шуудай, шуудай чулуу дээжлэн авах нь сонин. Өөрөөр хэлбэл, судлаачдын энэ орд газрын баялгаас дээжлэн авсан олз нь. Энэ үеэр бид зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

УУХҮЯ-ны геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.ДЭЛГЭРСАЙХАН:

“Эрдэнэт үйлдвэрийн санаачилгаар геологичдынхоо дунд эрдэм шинжилгээний хээрийн бага хурал зохион байгууллаа. “Алсын хараа-2050” шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхай, геологийн салбарыг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэхтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийг дэмжих зорилгоор фосфоритын гарал үүсэл, суурь, түүн дээр нь юу байгаа, ямар түвшинд судалгаа хийсэн талаар авч үзлээ. Цаашид юу судлах талаар хэлэлцлээ. Шинжлэх ухааны талаас Геологийн хүрээлэн, боловсролын талаас ШУТИС-ийн багш нар зураглал хийдэг хувийн компанийн төлөөлөл оролцлоо. Эдгээр хүмүүст фосфоритын системтэй мэдлэг олгох, улс оронд фосфоритийн орд ямар хэрэгтэй байгаа талаар хэвлэмэл гарын авлага гаргана. Бид Говь алтай, Завханы нутгаар нийт 3000 гаруй км газар яваад ирлээ. Одоо Бүрэн хааны фосфоритын ордтой танилцаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН:

“Энэ ажлыг манай үйлдвэрийн ерөнхий геологич анх санаачилсан. Үүнийг УУХҮЯ дэмжсэн. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулж цэвэр зэс гаргахад фосфорит зайлшгүй шаардлагатай. Үүнийг судлах зорилгоор Говь Алтай, Завхан, Хөвсгөлөөр яваад ирлээ. Зэсийн баяжмалыг хайлуулахаар эхлээд бохир зэс гардаг юм байна. Дараа нь хүхрийн хүчилд уусгаад цэвэр металл гарна. Энэ металлыг уусгадаг хүхрийн хүчлийг фосфорын баяжмалаар саармагжуулдаг. Тэгэхээр хүдрийг баяжуулж фосфорын бордоо гаргадаг. Үүнийг Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн бүх төрлийн бордоонд хэрэглэдэг юм байна. Баяжмалаа хайлуулан металл гаргаад түүнд хэрэглэсэн хүхрийн хүчлээ фосфоритын баяжмалаар саармагжуулбал бордоо гарна. Энэ нь манай орны хөдөө аж ахуй, газар тариалангийн хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах асуудал яригдах ёстой. Иймээс Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритийн орд бидний анхаарлын төвд байгаа. Энэ удаа бид тус ордын хоёрдугаар биетэд ажиллалаа. Бид ашигт малтмалын ордтой танилцахаас гадна ШУТИС-ийн геологийн тэнхимийн судлаачид, палеонтологичид, Үндэсний геологийн албаны геологичид өвс ургамлын гарал үүслийг судалсан. Манай үйлдвэр зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар сүүлийн 20 гаруй жил судалгаа хийсэн. Энэ ажлын хүрээнд Бүрэн хааны  ордыг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Улмаар энэ ордын хүдрийг фосфоритын баяжмал болгон Эрдэнэт үйлдвэрийн цэвэр зэс гаргах үйлдвэрт хэрэглэнэ гэсэн үг.

ШУТИС-ийн багш, доктор Г.СЭРСМАА:

Юун түрүүнд хээрийн хоймор, ордын дэргэд яриа өгч байгаадаа баяртай байна. Энэ бага хуралд миний бие палеонтологич, стратиграфикчийн хувиар оролцлоо. Учир нь фосфоритын ордын геологийн нөхцөлийг тодорхойлоход палеонтологи, стратиграфи маш чухал байдаг. Палеонтологи нь эртний чулуужсан амьтны үлдэгдлийг энэ чулуулаг дотроос илрүүлээд тэдгээрээр геологийн харьцангуй насыг тогтоож орд хэдий үед үүссэнийг гаргадаг. Амьтан ургамлын үлдэгдлийг үечилж аваад хамгийн хөгшин, хучиж тогтсон хамгийн залуу үеийг тогтоодог салбарыг стратиграфи гэж нэрлэдэг. Палеонтологич, стратиграфи хоёр салшгүй холбоотойгоос гадна ашигт малтмалыг эрж олоход түүний геологийн насыг тогтоож өгдөг. Геологийн орчин тогтоц бий болгоход маш чухал үүрэгтэй шинжлэх ухаан юм. Бид хээрийн бага хурлын үеэр Завхан, Хөвсгөлийн эртний далай тэнгис асан чулуулагтай сав газартай танилцлаа. Тэгэхээр Бүрэн хааны орд тунамал орд. Далай тэнгисийн үйл ажиллагаагаар газрын гадаргууд үүссэн ордыг бид тунамал орд гэж үздэг. Энэ тунамал орд карбонат буюу шохойн чулуутай, элсэн чулууны үелэлттэй холбоотойгоор далайн усанд уусмал байдалтай байсан. Фосфорын исэл, үй түмэн органик амьтдын биеийн үлдэгдлээс тунаж үүсдэг орд юм. Иймээс бид амьтны үлдэгдлийг судлах шаардлага тавьсан. Тухайлбал, бид хөх саарал өнгийн шохойн чулуун дээр сууж байна. Энэ дотор зураг хээ байдалтай археоциат гэдэг амьтан байна. Уг амьтныг олсноороо энэ чулуулгийн насыг доод кембрийн буюу одоогоос 541-521 сая жилийн өмнө үүссэн гэж үзлээ. Иймээс Эрхэл нуур формацын доод хурдац байна гэж тогтоолоо. Археоциат нь удирдах малтмал болж явдаг. Энэ нь маш богинохон хугацаанд амьдраад чулуулагт олноор хадгалагдаж үлдсэн хэн хүнд амархан танигддаг амьтдыг удирдах малтмал гэж нэрлэдэг. Бид үүнийг олоод доод кембрийн настайг тогтоолоо. Геологичид дээж авахдаа он цаг өдрөө бичээд хэддүгээр цэг болохыг тэмдэглэдэг. Лабораторид бид шлиф бэлтгэдэг. Энэ бол нимгэхэн зүсэж шилний завсар хавчуулаад түүнийгээ микрософтоор харж судлан чулуулгийнхаа насыг баталгаажуулдаг. Тэгээд энэ амьтан ямар төрөл зүйлд хамаарагдахыг тодорхойлдог юм.

Монгол орны геологийн судалгаагаар фосфорын бордооны үндсэн түүхий эд болох фосфоритын гурван орд, 70 орчим илрэл тогтоосон нь хээрийн экскурс зохиосон Завхан, Хөвсгөлийн сав газарт  хамаардаг байна. Эндээс бид Бүрэн хааны Уушигийн өврийн буган чулуун хөшөөг үзэж сонирхов. Энэ нь төв Азийн өргөн уудам бүс нутагт тархсан загварчлан дүрсэлсэн бугын зураг бүхий чулуун дурсгалын томоохон цогцолбор байв. Энд нийт 15 буган чулуун хөшөө байх бөгөөд тэдгээрийн гадаргууд баруун, зүүн дээш чиглэн дүүлж буй бугын дүрс урлажээ. Мөнхүү ирвэс, гөрөөс зэрэг амьтад сийлсэн нь сонирхол татна. Буган чулуун хөшөөнд нийтлэг байдаг хүзүүний зүүлт, нум сум, толь, тагнайн хээтэй бамбай, зээтүү, хутга, бүс зэрэг эд өлгийн зүйлс сийсэн нь нүд “хужирлана”. Түүнчлэн 14-р буган хөшөөний дээд хэсэгт хүний нүүр гарган дүрсэлсэн нь буган чулуун хөшөөний соёлд маш цөөхөн тохиолдох зүйл гэж археологичид тэмдэглэсэн байх аж. Дэлгэр мөрний мандал намуухан цэлэлзэж харагдана. Тээр цаахна нь Мөрөн хотын гэрэл тэнгэрийн одод шиг анивалзаж үдшийн гэгээг шөнийн харанхуй нөмөрлөө. Унтаж амрах минь. Маргааш Төрийн бодлоготой уялдсан “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурал танхимд үргэлжилнэ.
Дэлхийн хэмжээнд  540-560 сая жилийн тэртээ фосфоритын орд зөвхөн Монгол оронд үүссэнийг таньж мэдэхээр байна
Хурмаст хур бороо хайрласан Мөрөнгийн өглөө зэврүүн. Нутгийн ордны өмнөх талбайд хэсэг хүмүүс өглөөний гимнастик хийж байна. Эгшиг хөгтэй аянд, эвлэгхэн хөдөлгөөн хийцгээнэ. Манай жолооч Ц.Мөнхнарангийн өвөөд зориулсан дурсгалын хөшөө Титэм сургуулийн үүдэнд байх. Монгол улсын гавьяат багш  Д.Батсуурийн хөшөөнд патиар татуулаад Хээрийн бага хурлын хоёр дахь өдрийн үйл ажиллагаанд оролцлоо. Фосфоритын нөөц баялгийн хувьд хамгийн хэтийн төлөвтэй гэж 45 орчим орд илрэл бүхий Хөвсгөлийн сав газрыг геологичид илрүүлснээс Мөрөн хотоос баруун хойш 30 км зайд орших Бүрэн хааны фосфоритын ордыг 193 сая.тн хүдрийн нөөцтэй болохыг тогтоосон аж. Үүнээс хойш ямар нэгэн нэмэлт судалгаа хийгдээгүй өнөөг хүрчээ.  Харин анх удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэртэй хамтран зөвхөн монгол геологичдын дунд “Фосфоритийн геологи, хайгуул-2022” үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний хээрийн бага хурлыг  “Мянга сонсохоор нэг үз” уриан дор зохион байгуулсан нь түүхэн үйл явдал боллоо. Ажлын багийнхан “Фосфат хуримтлал, фосфоритын   ордын геологийн тогтоцтой танилцсанаар Монгол улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулан  өнгөт металлын ордын ашиглалтын хугацааг уртасгах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах явцад дагалдан гарах хүхрийн давхар ислийн асуудлыг фосфорын бордоо үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой” хэмээн үзэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич Д.АЛТАНХУЯГ:

“Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Манай багт оролцож буй ШУ-ны академийн болон ШУТИС-ийн судлаачид гадаад хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Энэ удаа Монголчуудад дагнан геологийн суурь судалгаа, эрэл хайгуулын чиглэлээр оновчтой мэдээлэл өгч байна. Бид Говь Алтай аймгаас хээрийн судалгааны ажлаа эхэлсэн. Газар дээрээ бидний судлагдахуун ямар байдалтай байна. Тэр бүхнийг мэргэжлийн судлаачаас бусад нь асууж тодруулан байгаль дээр нь хариу авлаа. Судлагдахуунаа гараар барин үзэж байгаа нь чухал юм. Монгол улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” гэсэн том зорилт дэвшүүлснийг бид мэднэ. Дотор нь 10 жилээр гурав хуваасан. Үүний эхний 10 жил явж байна. Мөн шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байна. Энэ бүхэнтэй уялдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн бүтээн байгуулалтад шаардагдах хэрэгцээний материал, түүхий эдийн  судалгааг дотоодоосоо хангах зорилгоор ажиллаж байна. Монгол улсад фосфоритийн ордын хэтийн төлөвтэй нь Завханы ай сав газар байдаг. Говь алтайн хойд, Завхан аймгийн баруун талын сумдыг хамарсан том талбайд фосфоритийн хэр нөөц байгааг судалсан. Хөвсгөлийн сав газрын орд ОХУ-ыг дамнаад явчихдаг. Тэгэхээр дээр нэр дурдсан газруудад зүй тогтлын харьцуулсан судалгаа хийх санаачилга гаргасан. Өмнөх жилүүдэд говийн бүс нутгаар явсан. Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн нутгаар судалгаа хийсэн. Геологи хайгуулын экспедиц  өөрийн хийх ажлын чиг үүргээ хэрэгжүүлээд эхэллээ. Энэ судалгааны ажлыг үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны талаас харж болно. ШУ-ны үүднээс төв Ази, дэлхийн хэмжээнд  540-560 сая жилийн тэртээ зөвхөн манай нутгаас фосфоритын орд үүссэнийг таньж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, чулуулгууд нь өөр газар тодорхой харагдахгүй, тасалдалттай байх жишээтэй. Доод талд нь амьтан ургамлын үлдэгдлүүдтэй, фосфоритийн үеүдээр ялгарч байгаа нь манай үйлдвэрийн геологичдын болон хамт яваа хүмүүсийн геологийн шинжлэх ухаанчаар хандахад тустай ажил байлаа. Үйлдвэрлэл талаас бол бид хамгийн түрүүнд ордын нөөц илрүүлэх ёстой. Манай үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад хэрэгтэй, хэрэгцээ хангах нөөц хаана байгааг тогтоох нь эцсийн зорилго. Тэгэхээр говийн бүсэд ордын нөөц байна. Гэвч тодорхой хугацаа хөрөнгө шаардсан судалгааны ажлыг ирэх жилүүдэд явуулах бодолтой байгаа. Тэгэхдээ цаг хугацаа хожих нь чухал. Завханы ай сав газарт фосфоритийн үе нэмгэн байна.  Хөвсгөлийн ай сав газар фосфорит зузаан байгаа. Бүрэн хааны хоёрдугаар биет дээр 250 орчим метрийн зузаантай үеүд гарч ирсэн.  1984 он хүртэл хийсэн нөөцийн судалгаатай бид санал нэгдэж байгаа. Хөвсгөл аймгийн удирдлагууд 50 дугаар өргөргөөс хойш ямар нэг уул уурхайн ажил явуулахгүй, аялал жуулчлал хөгжүүлэхээр заасан. Үүнээс урагш байгаа учраас энэ заалттай нийцэж байгаа. Тэгэхээр Бүрэн хааны ордын тодорхой биетүүдийг судлах нь практик талаасаа чухал ач холбогдолтой юм. Мөн байгал орчноо хамгаалах чиглэлээр судалгаа явуулж байна.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн магистр Г.АЛТАНШАГАЙ:

Манай хүрээлэнгийн доктор Д.Доржнамжаа багш анх шинжлэх ухааны онолын судалгаа хийж Завханы фосфоритийн ордыг нээсэн байдаг. Анх фосфорит агуулсан хүдрийн ордыг  Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Зүүн харцага ууланд илрүүлсэн. Тухайн сав газрын дагуух эртний 540 сая жилийн настай хурдас чулуулагт амьтан ургамлын үлдэц илрүүлсэн. Энэ нь Говь алтай аймгийн Баян уулаас Завхан аймгийн Завханмандал сум хүртэлх сав газарт тогтвортой байрласан байдаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр биогийн гарал үүсэлтэй гэж үздэг. Бид энэ бүс нутгийн геологийн тогтоц, стратиграфи, хүдрийн биетүүдийн судалгаан дээр хээрийн экскурс амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр фосфоритийн хүдрийн биет явахаас гадна тухайн үед хүдрийг үүсгэсэн органик амьтан, ургамлын үлдэгдэл Завханы ай сав газарт маш их элбэг. Тэр тусмаа фосфоритийн нэг онцлог нь истермотолит гэж эртний хөх ногоон замгийн үлдэгдэл байдаг. Үүнийг бид палеонтологийн үүднээс судалдаг. Ер нь амьтан, ургамлын судалгаа нь хоёр том эриний заагт хамаардаг. Амьтан, ургамлын үүсэл тухайн бүс нутагт тогтоогдсон. Одоогоор ОХУ, Монгол, Австрали, Герман, Франц, Шведийн экспедиц тухайн бүс нутгийн амьтан ургамлын эртний олдворын талаар судалж байна. Нэлээн алдартай тулгуур зүсэлтүүдтэй газар юм.

“Эм Жи И Эм” компанийн гүйцэтгэх захирал Ш.БАТТҮВШИН:

“Сэтгэгдэл маш өндөр байна. Манай компани геологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Геологийн эрэл, зураглал, хайгуул, нөөцийн тооцооны тайлан бичиж эрдэс баялгийн зөвлөлөөр хамгаалах гэх мэт. Уул уурхайн олборлолтын өмнөх бүх шатны ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг. Миний бие 2010 онд “Таст маргад” компанийн ерөнхий геологиор ажиллаж байлаа. Энэ ордод гурван жил геологи хайгуулын ажлыг удирдан зохион байгуулж, гардан ажилласан. Фосфоритийн орд бүрэлдэн тогтох сав ямар байсан юм. Энэ дотор хүдэр хэрхэн хуримтлагдсан талаар Говь алтай, Завхан, Хөвсгөлийн ай сав газрыг судаллаа. Хоёр дахь том орд гэж нэрлэгддэг Бүрэн хааны ордын танилцуулгыг би хийлээ. 1981-84 онд Зөвлөлтийн геологичдын хийсэн хайгуулаар Бүрэн хааны орд 193 сая.тн фосфорын хүдрийн нөөцтэй гэж тооцоолсон байдаг. Одоогоор манай компани зөвхөн дөрвөн биетэд 193 сая.тн хүдрийн нөөц байгааг тогтоосон. Геологичдын үндсэн ажил нь орд газрыг илрүүлж нээдэг. Энэ утгаараа улс эх орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг салбар шинжлэх ухаан. 100 саяас дээш нөөцтэй орд бол том ангилалд орно. Бүрэн хааны ордын хүдрийн биетүүдийн нэг онцлог нь маш зузаан тогтоцтой. Ил аргаар олборлох боломжтой. Далд аргаар олборлохоор эдийн засгийн зардал өснө. Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр барихад хүхрийн хүчлийг саармагжуулан фосфорын бордоо үйлдвэрлэх маш чухал түүхий эд энд байна.

Хурлын төгсгөлд  “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн судалгааны ажилд долоо хоногийн турш идэвхтэй оролцсон хүмүүст гэрчилгээ олгов. Ийнхүү Төрийн бодлоготой уялдсан “Фосфоритийн геологи, хайгуул-2022” хээрийн бага хурал  амжилттай явагдаж өндөрлөлөө.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Эрдэнэт мандал” овоо тахих үеэр гандантэгчэнлин хийдийн хамба номун хан Д.ЧОЙЖАМЦ сүсэгтэн олонд номын авшиг хүртээнэ

“Эрдэнэт мандал” овоо тахих үеэр гандантэгчэнлин хийдийн хамба номун хан Д.ЧОЙЖАМЦ сүсэгтэн олонд номын авшиг хүртээнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

18 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

1 өдөр өмнө
Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

1 өдөр өмнө
Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

1 өдөр өмнө
Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

2 өдөр өмнө
Автомат ноорог

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна

2 өдөр өмнө
ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

ТҮЦ-ийг нүүлгэх тухай Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ

2 өдөр өмнө
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2 өдөр өмнө
Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

2 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

3 өдөр өмнө

Их уншсан

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

2025-05-10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

2025-05-10
Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

Инфлюнсер бүсгүй тураах мэс заслын улмаас амиа алджээ

2025-05-10
Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

2025-05-10
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn