Пүрэв, 11 сар 12, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Овоо тахилгын зан үйл монголчуудын уламжлалт өв соёл юм

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-01
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
Share on FacebookShare on Twitter

Орхон аймгийн Бурхан шашинтны төв, Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн хамба лам Ж.Ширнэнгээс овоо тахилгын зан үйлийн талаар тодрууллаа.
-Эхлээд та овоо тахилгын зан үйл уламжлалын талаар ярина уу?
-Эрдэнэтийг тойрсон Баян-Өндөр, Баянцагаан, Эрдэнэт, Бүрэнбүстийн гэх мэт олон овоо бий. Эндээс Баян-Өндөр, Бүрэнбүст, Эрдэнэтийн овоог нийтээрээ тахидаг. Монголчууд эрт дээр үеэс газар усаа шүтэж ирсэн ард түмэн. Буддын шашин дэлгэрсэн 1600-гаад оны үеэс овоо тахиж ирсэн. Энэ нь Өндөр гэгээний үеэс тахиж ирсэн гэж ойлгож болно. Үүнээс өмнө бөөгийн шашны зан үйлээр овоо хангайг тахиж байсан түүхэн сурвалж байдаг. Өндөр гэгээний үеэс тухайн уул усны савдаг эзнийг судалж, үзэн тухайн газрын тахилгыг зохиосон байх жишээтэй. Тэгэхдээ тухайн газар оронд зориулсан ном судрыг уншин,зохицсон зан үйл үйлдэж ирсэн уламжлалтай. Монголчуудаас өөр овоо хангайгаа тахин шүтдэг газар бий.
-Овоо тахихын ач холбогдол юу вэ?
-Ард иргэд, ан амьтан, өвс ургамал, амьд организм бүгд амар амгалан байхын тухайд овоо хангайг тахидаг. Мөн газар нутгийн гарц, хур бороо цаг хугацаандаа орох тухайд тахиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдарч буй нутаг орон зуд, ган гачиггүй байхын тухайд буддын шашны зан үйл, ном судар уншлагаар аргадан тахидаг. Ингэснээр газрын эзэн лус савдгийг баясгаж байна гэж үздэг. Ер нь хангай дэлхийд өвс ургамал жигд гарцтай, ган гачиггүй байвал хүн, малын зоо тэнийж амар амгалан аж төрнө.
-Тэгвэл та овоо тахилгын зан үйлийн талаар ярихгүй юу?
-Овоог дотор нь хоёр хуваан авч үздэг. Энэ нь модоор буюу чулуугаар босгосон овоо юм. Модоор босгосныг нь лата, чулуугаар босгосныг нь лавза гэдэг. Мөн уншлагыг нь хоёр хуваадаг.  Латаагаар ба лавзаагаар тахих овоо гэж. Тэгэхээр газрын эздийг тэнд урьж залдаг. Тэр үед эмэгтэй хүн очвол тухайн газрын савдаг дурлачихдаг гэсэн домог яриа байдаг. Иймээс эмэгтэй хүн овоон дээр гарахыг цээрлэдэг тохиолдол бий. Үүнээс гадна шинжлэх ухааны үүднээс муу эрчим гүйдэл явдаг гэж үздэг. Энэ нь эмэгтэй хүний саванд хий орох аюул бий гэж үздэг учраас эм хүйстнийг овоонд гарахыг монголчууд цээрлэдэг.  Яг овоо тахиж байх үед. Овоо тайхын өмнө ядам бурхан тахидаг. Үүнээс гадна Жигжид, Очирваань, Дамдин янсан гэх мэт бурхад байж болно. Энэ нь утга учиртай. Бид өөрсдийн хэргээ бүтээхийн тулд нэг танилаар нь дотно хүнийг нь дуудуулж байгаатай агаар нэг зан үйл явагдана.  Овоон дээр Очирваань тахина. Ингэснээр Очирваань савдгуудыг дуудна гэсэн үг. Эхлээд лус савдгийг урин залах зан үйл явагддаг. Тэгээд дайлж, цайлах зан үйл үйлддэг. Амны цангаа гаргах болон өлмий сэрүүцүүлэх ус, үнэртэн, балин өргөх гэх мэт тахилууд явагдана. Дараа нь өөрсдийн даатгал өргөмжлөл явагддаг. Өөрөөр хэлбэл байгалийн янз бүрийн гай гамшиггүй байх тухайд хүсэл зорилгоо одуулж, газрын эздээр хамгаалуулж байна гэсэн үг. Ингэж бид бүхний даатгал явагдсаны дараа үдэх зан үйл хийгддэг. Тэгэхээр урих, дайлах, даатгах, үдэх гэсэн зан үйл хийгддэг байх нь.
-Зарим овоо хангайг тахисны дараа хур бороо ороод байгаль дэлхий сэргэдэг. Энэ нь лус савдгийг тайх ёслол үйлдсэний ач тус гэх нь бий?
-Тухайн өдөр бороо хур орох, үгүй нь хамаагүй. Бүтэн жилээ даатгаж буй юм. Ард иргэдийг эрүүл энх, барцад саадгүй байхын тухайд л ном судар уншин даатгаж байгаа хэрэг.
-Орхончууд Баян-Өндөр, Бүрэн бүст, Эрдэнэт Мандал овоогоо тахидаг. Уул хангайг тахих үед сүсэгтэн олон ямар сэтгэл барих ёстой вэ?
-Өөрсдийн хүссэн зүйлээ даатгах ёстой. Өргөл болох цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Тэгэхдээ их юм биш. Манайхан нэгнийхээ дээл хувцас руу цацаад л явдаг. Энэ бол буруу. Бяцхан идээ будааны дээжээ өргөөд л хүссэн зүйлээ даатгачих хэрэгтэй. Эхлээд хүн зон амар амгалан байхын тухайд даатгах ёстой. Зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Дараа нь өөрийн хүсэл зорилго ажил үйлсээ даатгах хэрэгтэй. Нийт Эрдэнэтийн ард иргэд амар амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай гээд даатгахад дотор нь өөрөө явж байна гэсэн үг. Бусдад гэм хор учруулах юмыг даатгаж болохгүй.
-Овоог дурын өдөр тахидаггүйн учир юу вэ? Цээрлэх ёс байдаг уу?
-Лусын буулттай өдөр тахидаг. Тухайлбал, зуны эхэн сарын шинийн 8, 15, 27 гэсэн өдрүүдэд овоо тахидаг уламжлалтай. Мөн лусын буулт болон буцах өдрийг хардаг. Лусын буцалттай өдөр овоогоо тахивал түүнээсээ эсэн юм болно биз дээ. Дээр үедээ овоо тахих лам нар гурав хоног мах идэхгүйгээр очих ёс байж. Одоо лам нар нэг өдөр мах идэхгүйгээр овоонд гарч байгаа. Ер нь хүмүүс лам гэхгүй нэг өдөр мах идэхгүй мацаглаад очих нь зөв юм. Мах идчихээд очихоор газрын эзэд, савдаг овоо маань бузартчихна гэж үздэг. Тэгэхээр өглөө эрт овоогоо тахидаг болохоор махан хоол идэхгүй очиход болно.
-Манай уншигчдад та бурхны шашны тухай товч ойлголт өгөхгүй юу?
-Буддын шашны ерөнхий онол байна. Үйлийн үрийн, шүтэн барилдлагын гэх мэт. Үүнээс гадна эртнээс овоо тахилгад мөрдөж ирсэн шашны зан үйл байна. Ямар нэгэн улс орон, шашин хөгжихдөө тухайн улсын өв соёл, зан заншилтайгаа уялдаж хөгждөг. Монгол оронд гурван удаа буддын шашин дэлгэрсэн түүхтэй. Тэгэхдээ уламжлалт өв соёл, зан заншилтай нь сүлэлдэж хөгжсөн. Өөрөөр хэлбэл, бөө мөргөл тахиж ирсэн зүйлийг буддын шашин баяжуулж, дэлгэрүүлж тахисан. Овоо тахилгын зан үйлийг зөвхөн буддын шашны зүйл гэж харж болохгүй. Энэ нь Монголчуудын уламжлалт ахуйгаас үүдэлтэй байгалиа хайрлан шүтэж ирсэн өв соёл, ёс заншил юм. Ямар ч шашин өөрийн номлол, мөрдөх зам мөртэй. Тэгэхдээ шашнууд хоорондоо юугаар ялгаатайг судалж үзэх хэрэгтэй л дээ. Аль шашин бусдад хор нөлөөгүй, зөв зохистой юм. Аль нь энэрэн нигүүлсэнгүй юм гэдэг талаас ч юм уу. Судлах хэрэгтэй. Аливаа хүн мөрдөөд явахад аль нь амьдралд хэрэгтэй юм гэдгийг судалж, мэдэж дагах ёстой байх. Өнгөцхөн ойлголттой хүмүүс бүх шашин адилхан гэж ярьдаг. Тийм биш. Хоорондоо шал өөр зүйл. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Дэлхий нийт шашныг хоёр хувааж ялгаж үздэг. Нэг нь үүсгэн байгуулсан бүтээгч эзэнтэй. Нөгөө нь бүтээгч эзэн байхгүй гэж. Христийн шашин болохоор бүтээгч эзэнтэй гэдэг. Буддын шашин бүтээгч эзэн байхгүй гэж үзэх жишээтэй. Тэгэхээр буддын шашин бол та өөрөө өөрийнхөө аврагч, дайсан нь гэж үздэг. Та өнөөдөр юу хийнэ. Түүнийхээ үйлийн үрийг эдэлнэ. Бусдын үйлийн үрийг хуваалцахгүй. Тэгэхээр зарим шашин сайн, муу үйл хийсэн ч нэг аврагч дээрээс өршөөж байдаг гэх үзэл бий. Харин буддын шашны дөрвөн урсгал бол нэг уулын дөрвөн талаас өгсөж яваа юм. Оргил дээрээ уулзана. Үлгэрлэвэл, бурмыг аль ч талаас нь долоосонтой адил. Үүнтэй агаар нэг гэж үздэг. Бусад шашныг ийм адил мэт ойлгодог. Тэгэхээр хоорондоо маш их ялгаатай.
-Овоо тахилгын өмнө Долоон бурхан од тахидаг. Энэ нь ямар учиртай юм бэ? Тухайн овоонд зориулж тахидаг тийм ёс заншил байна уу?
-Төрийн тахилгатай хайрхныг тайх ёслолын өмнөх өдөр ихэвчлэн долоон бурхан одыг тахидаг. Тэнгэрийг тайн, долоон бурхан одоо аргадаж байгаа юм. Бусад жижиг овоог долоон бурхан од тахихгүйгээр шууд тахиж болно.
-Төгсгөлд нь, сүсэгтэн олонд хандаж хэлэх таны үгийг сонсъё?
-Монголчуудын 87 хувь нь бурхны шашинтай. Буддаг шүтдэг. Ийм судалгаа байдаг. Тэгэхээр бид буддын шашныг зөвхөн зан үйлийн төдийд олонх нь шүтээд байна. Бусдаас ялгарах буддын шашны давуу талыг манай сүсэгтнүүд хэлчихдэг байвал зүгээр санагддаг. Иймээс Буддын шашинтан та бүхэн шашин соёлоо судалж үзэхийг захимаар байна. Сонирхсон хүн бүрд бидний зүгээс ном заах боломж бий. Мөн бурхны шашны танин мэдэхүй талаас нь залууст хичээл орвол нийгмийн сэтгэл зүйд зөв нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно. Миний бие Солонгост хоёр сар болсон. Тэгэхэд биесээ хүндлэх, хулгай дээрэмгүй газар санагдсан. Бас япон хэл сурч байхдаа тухайн үндэстний ёс заншлыг нь судалсан. Ёс суртахуун өндөр орон шиг санагдсан шүү. Манай монголчуудын ёс суртахуун яагаад дорой байна гэхээр шашныхаа номлолыг гүйцэт ойлгохгүйтэй холбоотой.
-Таны эрдэм номын ажилд амжилт хүсье!
-Баярлалаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Эрдэнэт үйлдвэр Мод үржүүлгийн технологи нэвтрүүлэхээр швед улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэр Мод үржүүлгийн технологи нэвтрүүлэхээр швед улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Мостбет: функциональность браузерного доступа vs мобильная версия

5 минут өмнө

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

13 минут өмнө

The Best Games at Betwinner Casino Australia Explained

1 цаг өмнө

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2 цаг өмнө

Korzyści z bezpiecznego grania dzięki autoryzacji mostbet zaloguj

2 цаг өмнө

Feed Your Luck: Pin-Up Casino Azərbaycanda Strategiyalar və Məsləhətlər

2 цаг өмнө

Vantaggi dei migliori casino online non AAMS: Guida alla Scelta Perfetta

2 цаг өмнө

Seasonal Promotions at the Best Online Casino in Canada: A Comprehensive Guide

3 цаг өмнө

Как успешно пройти 1xbet вход для новых пользователей

3 цаг өмнө

Exploring the Artistic Value of Spinbara in Film

3 цаг өмнө

Их уншсан

Мостбет: функциональность браузерного доступа vs мобильная версия

2026-11-12

Jak vytvořit pracovní prostor inspirovaný Spinbarou

2026-11-12

The Best Games at Betwinner Casino Australia Explained

2026-11-12

Porozumění Platebním Metodám Roobet: Komplexní Příručka

2026-11-12
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn