Ням, 11 сар 22, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Хос цариг, давхар хожоотой ХАНГИ ӨРТӨӨ

Elive Admin by Elive Admin
2022-11-28
in Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Хос цариг, давхар хожоотой ХАНГИ ӨРТӨӨ

Хувь заяаны шоглоом гэх ойлголт байдаг. Эзэн нь хичээгээд байхад заяа нь явж өгдөггүй гэсэн ойлголт юмуу даа. Харин Монголын хөгжлийн хувьд энэ үг эсрэгээрээ үйлчилдэг. Заяа нь хичээгээд байхад эзэн нь унхиагүй. Эзэн гэдгийг нь үе үеийн эрх баригчид буюу улстөрчдийг хэлж байгаа юм. Ам нээх тоолондоо экспортыг дэмжсэн бодлого явуулна гэх боловч ачир дээрээ дандаа эсрэг үйлдэл хийж улсаа хорлодог гаж донтой. Нүүрс, зэсийн баяжмалаа төмөр замаар хил гаргая гэж ярьж эхлээд Гашуун сухайтын экспортын төмөр замыг 16 жилийн дараа өнгөрсөн намар ашиглалтад оруулсан ганц жишээг энд дурдахад хангалттай. Хэрэв "чамайг хийлгэхгүй, би хийхгүй бол хэн ч хийхгүй" гэдэг бүлэглэл хоорондын тамын тэмцэл байгаагүй бол улсын эдийн засаг 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллар давсан байх байлаа.

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёронд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын нээлт болов. Уртаараа Гашуун сухайтын замтай бараг ижил энэ төмөр замыг үндэсний компаниуд наймхан сарын дотор барьж дуусгасан. 20 жилийн хугацаатай концессын гэрээгээр "Монголиан транс лайн" компани Засгийн газраас барьцаа шаардалгүй гүйцэтгэжээ. Хувийн хэвшил ашгийн тооцоогоо айхтар хийсэн байх. Мухар төмөр зам болгочихгүйн тулд хэрүүлийн сэдэв болсоор ирсэн өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь хилийн зураст аваачжээ. БНХАУ-ын талаас 10 км төмөр зам тавиад огтлолцуулахад л Гашуун сухайтаас түрүүлээд хоёр дахь Замын-Үүд болно. Хэн нь түрүүлэх вэ гээд хөөрхөн өрсөлдөөн явах нь. Энэ өрсөлдөөн царигийн хэрүүл, бүлэглэлүүдийн толхилцооноос шал ондоо. Товчхондоо бол нийт монголуудад ашигтай өрсөлдөөн гэж хэлж болно. Хилийн цаад талд Хятад даяар зартай Бугатын аж үйлдвэрийн бүс байгаа учир том зах зээлд шууд хөл тавина.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтуудыг боомилсон тушаануудыг чөлөөлөх бодлогоо зарласан. Экспортын олон гарцтай, тэдгээр нь хоорондоо өрсөлдөөнтэй байвал ноён долларт тамиргүй болтлоо навсайтал нүдүүлж байгаа монгол төгрөг бяр сууна. Хангийн экспортын төмөр замыг дагаад орон нутагт хамгийн багадаа 1300 ажлын байр шинээр бий болох юм билээ. Энэ бол нэг сумын хүн амтай тэнцэх тоо. Нөгөө улсаасаа хулгай хийгээд байгаа нүүрсчдийг байранд нь тавих боломж бас нээгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржийн тогтолцоогоор аил тод, нээлттэй арилждаг болчихвол цагаан захтай улстөрчид гараа харлуулж нүүрс хулгайлах ямар ч боломжгүй болно. Баялгийг хэдхэн гэр бүл биш нийтээрээ хүртэж эхэлнэ. Эдийн засаг өсөж хүмүүсийн амьжиргаа бодитоор дээшилнэ, хулгайчид цэгцэрнэ. Давхар хожоо.

Хангийн төмөр замыг БНХАУ-ын Мандалтай холбосноор манай дотоодын төмөр замын нийт тээвэр 65 хувиар нэмэгдэнэ. бараг уйлмаар гоё тоо. Гэхдээ бодох зүйл бас бий. Саалиа бэлдэхээр саваа гэдэг үг бий. Төмөр зам тавих нь чухал ч түүн дээгүүр явах вагон, зүтгүүр нэн чухал. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэх тоглоомын дүрмийг тун сайн тохирох шаардлагатай. Ковидын хүнд үе УБТЗ тээврийн гацаа үүсгэж, үүнийг дагасан авлига хэрээс хэтэрснийг мартаж үл болно. Экспортын төмөр зам хүнд суртал үүсгэдэг биш хүнд тусалдаг байх ёстой. Энэ зарчмыг л алдаж болохгүй. Яг энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж буй. Энэ айлчлалаар Ханги өртөөг өмнөд хөршийн талтай төмөр замаар холбох талаар нааштай шийдвэр гарах байх гэсэн хүлээлт байгаа юм билээ.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn