Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах хоёр арга бий

Elive Admin by Elive Admin
2022-11-21
in Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах хоёр арга бий

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн баасан гарагт цас орсноос замын хэт түгжрэл үүсэж, олон нийт нэлээн бухимдав. УИХ-ын дарга Г.Занданшатар онцгой эрх дархаа эдлэн замыг чөлөөлүүлж байгаад чөлөөтэй давхиж, жолооч нарыг түгжрэл дунд орхисон нь даарин дээр давс нэмсэн гэж хэлж болно. Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр төсөвлөсөн мөнгөний зарцуулалтыг тайлагнахыг эрх баригчдаас шаардсан сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрсөн. Энэ талаар сайд Ж.Сүхбаатар ам нээж, хэт ачааллыг бууруулах ямар бодлого барьж буйгаа тайлбарлалаа.

Тэрбээр "Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй. 20-30 жил ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн , хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал. Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий.

Нэгдүгээрт, иргэд албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай хувь нэмрээ оруулах, хоёрдугаарт, тодорхой хугацаанд машины дугаарын хязгаарлалт тогтоох зэрэг захиргааны аргаар зохицуулах.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой. Засгийн газрын гишүүнээр ажилласан хоёр сар гаруйн  хугацаанд бодлогоо бид томъёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг  гэдгээ шийдвэр гаргах болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан. Бодит байдлыг нийтээрээ ойлговол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно.

Архаг түгжрэл бол гамшиг. Энэ хур гамшиг долоо хоногийн дотор эсвэл зургаан сарын дотор шийдэгдэх асуудад мөн үү. Мөн бол ямар шийдлээр билээ. Хамтдаа бодож, ярилцмаар байна. Түгжрэл бол бидний хамтын л зовлон. Жолооч төвтэй хувь тээврээс зорчигчид төвтэй нийтийн тээвэр рүү явах нь ямартай ч зөв чиглэл. Түгжрэл дээр одоо хурдан юу хийх вэ гэдэгт бүгд санаа бодол төвлөрдөг ч нэг мэргэн түргэн  шийдлээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй. Энэ бол цогц шийдлийг нэлээн удаан хугацаанд хэрэгжүүлж байж үр дүнгээ өгөх хөгжлийн асуудал гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхлээд хандлагаа өөрчилж, ирэх жил нийтийн тээврийг тогтворжуулж, сэргээе. Би хэнээс, юунаас ичих вэ дээ. Түгжрэлтэй тэмцэгч нь санаа зовж шанална уу гэхээс ичээд зугтаад байх зүйлгүй" гэжээ.

Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлсэн  тэмдэглэлийг дор нийтлэв.

Next Post
Бүх сумын эмнэлгийг нарны эрчим хүч, халуун устай болгоно

Бүх сумын эмнэлгийг нарны эрчим хүч, халуун устай болгоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn