Монгол Улсад сүүлийн 24 цагт гурван аймагт 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар өчигдөр 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.
Мөн өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж. Удаах газар хөдлөлт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар энэ сарын 17-18-нд шилжих шөнө 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.