“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг Монголын шүүх есөн жил шүүж, өчигдөр орой шийдвэрээ гаргасан байна. Эх сурвалжийн мэдээллээр Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжид учруулсан 4 тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөгийг гаргуулан хохирогчдод олгохоор болжээ.