Энэтхэгт гүүр нурснаас болж 120 хүн живж амиа алдлаа. Гүүр нь Их Британийн колоничлолын үед 19-р зуунд баригдсан бөгөөд зургаан сарн хугацаанд сэргээн засварласны дараа өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулаад байжээ. Гүүрэн дээр осол гарах үед 400 гаруй орчим хүн байсан байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй, уснаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээллээ. Амиа алдагсдын дунд хүүхдүүд ч бий ажээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд амиа алдсан хүмүүёийн гэр бүлд нөхөн олговор олгоно гэжээ.