Энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 811 тээврийн хэрэгслээр 110 мян.тн нүүрс экспортод гаргасан нь 2020 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт боллоо. Үүнээс Чингэлэг тээврийн терминалаас нийт 218 тээврийн хэрэгсэл экспортод гарч, 5 тээврийн хэрэгсэл өдөрт гурван удаагийн рейс гүйцэтгэсэн амжилт тогтоогоод байна.