Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд Нийслэлийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан дараах нэр бүхий иргэдийн хүсэлтийг 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны байранд хүлээн авч ажиллаж байна. Иймд эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа өмчлөх хүсэлтэй иргэд та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- Хорооны тодорхойлолт
- Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр материал бүрдүүлнэ.
Албаны утас : 70003157