Шүүхийн шинжилгээний ажилтан Төрийн алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн 7 давхараас унаж нас баржээ
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдрийн 17 цагийн орчимд хэвтэн эмчлүүлж байсан Эрчимт эмчилгээний тасгийн 2 ноймрын өрөөний цонхоор унаж бас барсан байна. Талийгаач ШШҮХ-ийн шинжээч, 30 орчим насны эрэгтэй байсан гэх мэдээлэл бий.
Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн талийгаач архины хордлого тайлуулах эмчилгээнд орж байсан юм. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх болон хэргийн газрын нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ.