Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Түүнээс тайлбар авахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид хоёр удаа дууджээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга очиж тайлбар өгөөгүй байгаа ажээ. АТГ-ынхан Х.Баттулгаас Хөгжлийн банкны зээл, томоохон төслүүдийн санхүүжилт, шийдвэрийн талаар тодруулга, тайлбар авахаар дуудсан сурагтай. Сүүлийн үед Хөгжлийн банкны дуулиантай холбоотойгоор зарим иргэн, аж ахуйн нэгжийн байранд АТГ-аас нэгжлэг хийсэн. Түүн дотор Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс байсан гэх мэдлээлэл ч байгаа юм.