Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван-И нар өнөө орой /2022.08.07/ ганцаарчилсан уулзалт хийх юм. Уг уулзалт 20:00-23:00 цаг хүртэл үргэлжлэнэ гэлээ.
Уулзалтаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.