Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ.
"Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна" гэж тэрбээр бичсэн байна.
ЕК-ын даргын хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээ нь ЕХ "хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт" үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай "хүчтэй дохиог" Москвад өгнө.
Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно.
Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид долоодугаар сарын 20-нд баталжээ.
Хоригийн жагсаалтад улстөрчид, цэргийн албан хаагч нар зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтсан байна.
Үүнээс гадна Оросын алт, үнэт эдлэлийг худалдан авах, импортлохыг хоригложээ.