Баасан, 2 сар 20, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

    Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Хакүхо кап тэмцээнээс өсвөрийн 3 сүмоч медаль хүртжээ

    10,11,12 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Энэ сарын 13-ныг хүртэл цаг агаар тогтуун байна

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Өнөөдөр “The Terror of War” зургийг дарсан өдөр

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-08
- Гэрэл зураг, Мэдээ
Урт: 4 мин уншина
Өнөөдөр “The Terror of War” зургийг дарсан өдөр
Share on FacebookShare on Twitter
1972 оны 06-р сарын 08-ны өдөр Хойд Вьетнамчуудад эзлэгдээд байсан Зүүн Өмнөд Вьетнамын Тай Нин /Tây Ninh/ аймгийн Тран Бан /Trảng Bàng/ хэмээх хотыг Өмнөд Вьетнамын нисэх онгоцууд напалм /napalm/ хэмээх галт бөмбөгөөр бөмбөгджээ. Энэ үед зам дээр гүйж яваа бөмбөгдөлтөнд өртсөн хүүхдүүдийн дунд нуруундаа маш их түлэгдэлт, гэмтэл авсан нэгэн охин нүцгэн уйлж, орилон гүйж яваа зургийг Ассошиэйтед Прессийн /Associated Press/ гэрэл зурагчин Ник Ут /Nick Ut/ өөрийн камерт буулгажээ. Тус гэрэл зураг нь 1972 онд хэвлэлд “The Terror of War” буюу “Дайны аймшиг” нэртэй нийтлэгдэж маш олон хүний анхаарлыг татаж, дайны аюул занал, айдас түгшүүрийг олон хүмүүст бодитоор харуулж чадсан бөгөөд 1973 онд Пулитцерийн шагналыг Халуун цэгт авсан фото зураг /Spot News Photography/ төрөлд шилдэгээр шалгаран авч байжээ.
Энэхүү зурган дээр гол дүр болсон охин бол түүхэнд “napalm girl” буюу “галт бөмбөгийн охин” гэх нэрээр үлдсэн Фан Тхи Ким Фук /Phan Thi Kim Phuc/ байсан юм.
Тэр өдөр 9 настай Ким Фук хэсэг дүрвэгсдийн хамт Өмнөд Вьетнамын цэргүүдийн хамгаалалтанд байсан Каодэй /Caodai/ сүмд орогнож байсан боловч Өмнөд Вьетнамын агаарын хүчнийхэн дайснууд хэмээн андууран довтолж napalm хэмээх ерөнхий нэртэй, целсийн 800-1,200 хэмийн халуун үүсгэн дэлбэрдэг гелийн бөмбөг хаяжээ. Бөмбөгдөлтөнд Ким Фукийн хоёр үеэл болоод хамт байсан өөр хоёр ч иргэн амь үрэгджээ. Харин Ким Фукийн бүх хувцас нь шатаж тэрээр гуравдугаар зэргийн түлэгдэлт авчээ. Тэгээд Өмнөд Вьетнамын цэргүүдийн хамгаалалт дор аюултай бүсээс зугтаж байх үед нь Ник Ут зургийг дарсан бөгөөд тухайн зураг Вьетнамын дайныг хамгийн аймшигтайгаар харуулсан зургуудын нэг болсон юм.
Ким Фук олон жилийн дараа өгсөн ярилцлагадаа яг тухайн зургийг авахуулах үедээ /Nóng quá, nóng quá/ буюу “маш халуун, маш халуун” хэмээн орилж байсан гэж хэлжээ.
Нью Йорк Таймсийн редакторууд нүцгэн хүүхэд бүхий уг зургийг нийтлэх эсэхдээ эргэлзэж байсан ч эцэст нь нийтлэхээр шийджээ. Тэд маргааш өдөр нь эхний нүүрэндээ бага зэрэг тайрсан зургийг тавьсан юм. Дараа жил нь дэлхийн мэдээний хамгийн шилдэг зураг болж шагнагдсан.
Гэрэл зургийг дарсны дараа Ут зурагчин Ким Фук болон бусад шархадсан хүүхдүүдийг Сайгон /Одоогийн Хо Ши Мин хот/ дахь Барскийн /Barsky/ эмнэлэгт хүргэсэн бөгөөд Фукийн түлэгдэлт маш хүнд байсан тул шархаа дааж гарах эсэх нь эргэлзээтэй байжээ. Гэвч охин 14 сар эмнэлэгт хэвтэн 17 удаагийн арьс шилжүүлэн суулгах гэх мэт, мэс засал хийлгэсний эцэст гэртээ харьж чадсан юм. Түүний эхэн үеийн хэд хэдэн мэс заслыг Финландын пластик мэс засалч Аарне Ринтала /Aarne Rintala/ хийсэн байна. Тэгэхдээ Ким Фук 1982 онд баруун Германы Ludwigshafen тусгай зориулалтын эмнэлэгт эмчлүүлсний дараа л бүрэн зөв хөдлөж чаддаг болжээ.
Зурагчин Ким Фукийг Сайгоноос явтал байнга уулзаж байсан ба одоо ч тэд 7 хоног бүр утсаар ярьдаг байна.
1972 онд сонинд гарсан зургийг харсан АНУ-ын ерөнхийлөгч Никсон /Richard Nixon/ өөрийн тамгын газрын дарга Халдемантай /H. R. Haldeman/ ярьж байгаа аудио бичлэгт Никсон “Би энэ зургийг зассан болов уу? гэж бодож байна” гэсэн байж. Үүнийг уншсан Ут ихэд унтууцсан бөгөөд “Ерөнхийлөгч Никсоны эргэлзээнд хэлэхэд, миний болоод бусад хүмүүсийн хувьд энэ зураг илүү бодит болох боломжгүй байсан юм. Энэ зураг бол Вьетнамын дайнтай адил бодит юм шүү. Миний буулгасан “Вьетнамын дайны аймшиг”-ийг засах шаардлагагүй. Айж сандарсан бяцхан охин одоо ч амьд байгаа бөгөөд өнөөдөр тэр гэрэл зургийн жинхэнэ болохыг гэрчлэн оршиж байна. Ким Фукийн нэг хоромыг буулгасан энэ зургийн эргэн тойронг би хэзээ ч мартахгүй. Эцэст нь энэ зураг бидний хоёулангийх нь амьдралыг өөрчилсөн юм” хэмээн өгүүлжээ.
Ким Фук нь 1963-1975 онуудад Өмнөд Вьетнамын иргэншилтэй байсан бол 1975-1997 он хүртэл Вьетнам улсын иргэний статустай байсан. Харин 1997 оноос өнөөг хүртэл Канадын иргэншилтэй амьдарч байгаа юм.
Фукийг анагаахын чиглэлээр сурч байхад Вьетнамын комунист засгийн газар сургуулиас нь гаргаж суртал ухуулгад ашиглаж байсан ба тэрээр амиа хорлох тухай ч бодож байв. Харин 1986 онд Кубад үргэлжлүүлэн сурах боломж олдсон бөгөөд тэнд сурч байхдаа /University of Havana/ ирээдүйн хань Буй Хуй Тоантай /Bui Huy Toan/ танилцжээ. Тэд 1992 онд гэрлээд Москвад бал сараа тэмдэглэх гэж явах замдаа нисэх онгоц цэнэглэхээр буусан Канадын Ньюфаундленд мужийн Гандер /Gander, Newfoundland/ хотд онгоцноос буун Канад улсаас улс төрийн орогнол хүсчээ. Хосууд одоо Онтарио мужийн Аякс /Ajax/ хотд хоёр хүүхдийн хамт амьдардаг.
1997 онд тэрээр АНУ-д анхны Ким Фукийн санг дайнд нэрвэгдсэн хүүхдүүдэд эмнэлгийн болон сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулжээ. Удалгүй өөр олон ижил нэртэй сангууд энд тэнд байгуулагдан “Kim Phúc Foundation International” байгууллагын дор нэгджээ. Сангийн хүрээнд олон радиогийн нэвтрүүлэг болон бусад дайны хохирогчдод сэтгэл зүйн дэм, урам өгөх нэвтрүүлгүүд хийж байснаас гадна 2003 онд Иракийн дайны үеэр бөмбөгдөлтөнд хоёр гараа алдсан Али Аббасыг /Ali Abbas/ Канадад эмчлүүлсэн гэх мэт буяны ажлууд зохион байгуулсан.
Ким Фук ЮНЕСКО-ийн сайн санааны элчээр ажилладаг бөгөөд түүний хамтын ажиллагааг үнэлж 2019 оны 02-р сарын 11-нд Дрездений энх тайвны шагналаар /Dresden Peace Prize/ шагнажээ.
Нэгэн олонд танигдсан зурагны түүх, түүхийн эзний амьдрал ийн өрнөжээ.
Эх сурвалж:

Хашир Анжигай ингэж хэлэв Блог

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
У.Хүрэлсүх: Монгол наадамд монгол морь л уралдах ёстой

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

10 цаг өмнө
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

4 өдөр өмнө
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

4 өдөр өмнө
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

4 өдөр өмнө
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

4 өдөр өмнө
Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

4 өдөр өмнө
Энхийг сахиулагчид 50 орны 300 алба хаагчтай өрсөлдөж, ялалт байгуулжээ

Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулснаар 3000 ажлын байр бий болно

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулж байна

Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

4 өдөр өмнө
Хейли Жастин Биберээс салахаар өргөдлөө өгсөн үү?

6 өдөр өмнө

Их уншсан

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

Хятад эрдэмтэд хүйтэнд тэсвэртэй шинэ зай хураагуур бүтээжээ

2026-02-20
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

Лу.Гантөмөр: Би Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

2026-02-16
Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна

Сар шинээр ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

2026-02-16
Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

Урт цагааны зогсоол нийслэлчүүдэд нээлттэй

2026-02-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас