Лхагва, 6 сар 24, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулав

    Жуковын хөшөөний арын газрын эрхийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

    Тахилгатай болсон Хөвсгөл нуурт их цэвэрлэгээ хийнэ

    Эрчим хүчний хэмнэлттэй сууцнууд Баянхошуу, Шархад дэд төвд сүндэрлэнэ

    Дүүжин тээврийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

МҮОНРТ-ийн төсвийг улстөрчдөөс хараат бус болгох цаг болжээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-03-21
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
МҮОНРТ-ийн төсвийг улстөрчдөөс хараат бус болгох цаг болжээ
Share on FacebookShare on Twitter

Зурагтын дэнж дээр орших байшинд зун өвөлгүй дажин өрнөдөг болсоор удлаа. Томилогдсон дарга нь тогтохгүй, тогоон доторх уран бүтээлчид нь нүдэндээ галгүй болсоор олон оныг үдэв. МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлыг хэдхэн өдрийн өмнө АТГ-аас саатуулж, тайлбар авсан байсан. Зарим хэвлэл баривчлаад аваад явлаа ч гэж мэдээлсэн. Аль нь ч үнэн байсан МҮОНРТ-д асуудал байна аа л гэсэн үг. Чөлөө завсаргүй өрнөсөн халаа сэлгээний дараа ажилчид нь удирдлагуудаа АТГ-т матаж, улстөрчдөөр крандуулж очсон дарга нар нь уран бүтээлчдэд эр бяраа үзүүлдэг жишиг амь бөхтэй тогтчихсон.

УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталснаас хойш 17 хавар улирчээ. Одоо бол энэ хуулиар МҮОНРТ олон нийтийн гэх цор ганц статустай байгууллага. Үндэстний дангааршил, давтагдашгүй өв соёл, тусгаар тогтнол, соёлын болон бусад соён гэгээрүүлэх үйлсэд МҮОНРТ онцгой чухал байр суурьтай. Тэр ч утгаараа МҮОНРТ-д онцгой статусыг хуулиар олгосон байдаг. Харин энэ онцгой үүргээ сэтгүүл зүйн хараат бус зарчмаар бүрэн дүүрэн биелүүлж чадаж байгаа эсэхэд үзэгч, сонсогчид  дундуурхан сэтгэд ханамжтай явдаг нь нууц биш.

МҮОНРТ улс төрөөс шууд хамааралтай байгууллага болж хувирсан. Ямар нам, эвсэл засгийн эрхэнд гарна яг түүнээс хамаарч халаа сэлгээ, бужигнаан үүсдэг. Ялангуяа энэ байгууллагын удирдлагууд улс төрөөс, улстөрчдөөс шууд хамааралтайгаар томилогддог. Дээрээс нь улсын төсвөөс санхүүждэг. Арилжааны телевиз, радио шиг өөрсдөө орлого олоод санхүүжих боломжийг нь хуулиар хязгаарласныг үзэгч, сонсогчид мэддэггүй. Төсөв батлах болохоор өнөөх 76-г лоббидож, өмнө нь бөхөлзөх, ая тал засах, өөрсдийнх нь тухай мэдээ мэдээллийг түлхэх шахаанд орно.

Дэлхийн улс орнуудад олон нийтийн гэх статустай радио, телевиз хөгжөөд олон арван жилийг үдсэн. Манайхаас нэг л зүйлээр ялгаатай. Гадаадын олон нийтийн телевиз, радионууд улсын төсвөөс биш хураамж, олон нийтийн хандиваар санхүүждэг тогтолцоог илүүд үзэж, мөрдлөг болгосон байдаг. Гэхдээ бүх зүйл ил тод нээлттэй, шилэн хөтлөлттэй. Энэ загварыг зориглоод Монголд нэвтрүүлэх цаг болсныг МҮОНРТ-д өрнөж байгаа тэмцэл бослогууд гэрчлэх мэт. Ингэхийн тулд 2005 онд баталсан хуулиа эргэн харж, салхи оруулах шаардлагатай.

Хууль өөрчлөхөд учир бий. МҮОНРТ-ийг шууд санхүүжилтгүй орхиж, арилжааны телевизүүдтэй чөлөөт өрсөлдөөнд ор гэвэл хэдхэн өдрийн дотор сүйрнэ. Тиймээс тодорхой цаг хугацааны босго тавиад аажмаар бие даалгах шийдэл оновчтой байж болох. МҮОНРТ төсвийн угжнаасаа гэнэт салах нь хэцүү ч улстөрчдөөс санхүүгийн болоод бусад зүйлээс хараат амьдардаг байдлаасаа салж амарна. Улстөрчдийг дагахаа больж, уран бүтээлийн эрэл хайгуулдаа гарцгаана. Хамгийн том, бас хүчтэй дэмжлэг бол үзэгч, сонсогчид. Үзэгч, сонсогчид ч, МҮОНРТ-ийн уран бүтээлчид ч зориглон хөдлөх цаг болжээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Таштуаны Ауезийг гавъяат нисгэгч цолоор шагналаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

13 цаг өмнө
ДЦС-5-ын зуух, турбин, генератор, трансформаторыг захиалжээ

ДЦС-5-ын зуух, турбин, генератор, трансформаторыг захиалжээ

13 цаг өмнө
"THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

"THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

13 цаг өмнө
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар дахин татжээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчин хүнд халдварлав

Увс аймгийн Тэс суманд боом өвчин хүнд халдварлав

13 цаг өмнө
Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

14 цаг өмнө
ГХЯ: Консулын газар байгуулах нь дипломат харилцааны нийтлэг жишиг

2 өдөр өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулав

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулав

2 өдөр өмнө

Pinco Güncel: Maliyyə İnvestisiyalarına Ümumi Baxış

2 өдөр өмнө

Pinco Casino: Musiqi və Əyləncə Dünyasına Səyahət

2 өдөр өмнө

Их уншсан

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

2026-06-23
ДЦС-5-ын зуух, турбин, генератор, трансформаторыг захиалжээ

ДЦС-5-ын зуух, турбин, генератор, трансформаторыг захиалжээ

2026-06-23
"THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

"THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

2026-06-23
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар дахин татжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар дахин татжээ

2026-06-23
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас