О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцох хүсэлтээ дөнгөж сая хүргүүлжээ. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлздэг хуультай. Харин албаа хүлээлгэж өгсний дараа Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн бололтой юм. Тийм учраас АН-ын даргын сунгаанд оролцохоор хүсэлтээ гаргажээ. Энэ удаагийн сунгаанд Х.Баттулгаас гадна гишүүн Ж.Батсуурь өрсөлдөх сурагтай байна.