Мягмар, 10 сар 20, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

    Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

    Дорнодын Халх гол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

    Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD-тай тохирчээ

    Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлнэ

     Эрдэмтэд, судлаачид хот төлөвлөлийн чиглэлийн судалгааны бүтээлээ танилцуулж байна

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

    “New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна

    Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11-р сард ашиглалтад оруулна

    Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-10-20
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
Share on FacebookShare on Twitter

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор 50 тэрбум төгрөг төсөвлөх асуудал өнөөдөр маргаан дагуулж байна. Хүүхэд гэртээ ойр сургуульд хүрч очих нэг хэрэг. Харин тэр сургуульд очоод юу сурч, юу ойлгож, юу хийж чаддаг болох нь өөр хэрэг. Гэрт ойрхон байх нь сургуулийг сайн болгодоггүй. Бид хүүхэд хаана сурах тухай их ярьдаг. Харин тэнд очоод юу сурах тухай бараг ярьдаггүй.

Байр түрээслэх, тоног төхөөрөмж худалдаж авах, сурах бичиг хэвлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Харин хүүхэд юу сурах, яаж ойлгох, сурсан зүйлээ хэрхэн хэрэглэхийг мөнгөөр шууд шийдэх боломжгүй. Үүнд мэргэжлийн мэдлэг, судалгаа, туршилт, олон жилийн хөдөлмөр шаардлагатай. Гэтэл бид худалдаж авч болох зүйлээ чухалчилж, хүүхдэд юу заах, яаж сургах тухай хамгийн чухал ажлаа хоёрдугаарт тавьж ирлээ.

Үүний нэг жишээ нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл. Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэрэгжүүлж буй зургаан ажлынхаа нэгээр хөтөлбөрийн шинэчлэлийг байнга нэрлэдэг. Уг шинэчлэлийн гол зорилго нь олон жил ярьсан багш төвтэй боловсролоос хүүхэд төвтэй боловсролд шилжих явдал байлаа. Энэ нь хүүхдэд юу зааснаар биш, хүүхэд юу сурч чадсанаар боловсролын ажлыг хэмжинэ гэсэн үг. Багш хичээлээ зааж, хөтөлбөрөө дуусгасан ч хүүхэд ойлгоогүй бол тэр ажлыг амжилттай болсон гэж үзэхгүй. Харин заах арга, сургалтын агуулга, сурах бичгээ хүүхдэдээ тохируулан өөрчлөх ёстой.

"Хүүхдийн төлөө" гэдэг нь томчууд юу хийснээ баталсан юм шиг хэлэгддэг үг болсон. Харин "Хүүхэд төвтэй" гэдэг нь тэр ажлын үр дүнд хүүхэд юу сурч чадсаныг хардаг зарчим юм. Гэтэл хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулахаас эхлээд сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх хүртэл олон ажил өрнөж, их хэмжээний төсөв зарцуулагдлаа. Миний тооцоолж буйгаар эдгээр ажилд зарцуулсан мөнгө өнөөдөр маргаан дагуулж буй 50 тэрбумаас бүр хоёр дахин их. Тэгээд эцэст нь хиймэл оюунаар бүтээлгэсэн сурах бичгүүд хүртэл хүүхдийн гар дээр очлоо. Энэ бүхнийг хийсэн ажлын тайлан болгож болно. Харин хүүхэд төвтэй боловсролд шилжсэний баталгаа болгож болохгүй. Үүнийг батлахын тулд сургалтын агуулга, сурах бичгийн чанар, хүүхдийн суралцах чадварт ямар өөрчлөлт гарсныг харуулах ёстой. Гэтэл зарцуулсан мөнгө, гарсан үр дүнг харьцуулсан нэгдсэн үнэлгээ олон нийтэд огт харагдахгүй өнгөрдөг. Гэтэл “Гэрт ойрхон сургууль”-ийн дараагийн алхам хэзээний эхэлжээ. Өмнөх ажлынхаа үр дүнг тогтоохгүйгээр дараагийн ажилд мөнгө төсөвлөдөг энэ байдал бидэнд хэдийн танил болсон.

"Хүүхдийн төлөө" гэсэн нэрээр төрийн хийх ажил, зарцуулах мөнгө нэмэгдсээр, харин хүүхдэд гарсан үр дүнгээр тэр ажлыг үнэлдэггүй хэвээр.

Би энэ бүхнийг гаднаас нь харж, таамгаар бичиж байгаа юм биш. Боловсролын шинэчлэлийн нэг ажилд өөрийн биеэр оролцож, эхнээс нь эцсийн үр дүн хүртэл нь явж үзлээ. Хүүхдэд илүү сайн сурах бичиг хүргэх зорилгод итгэж, хамт олноороо олон жилийн хөдөлмөрөө зориулсан. Харин энэ ажил ийм үр дүнд хүрнэ чинээ бид төсөөлөөгүй юм.

Тиймээс өнөөдөр энэ тухай хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Нэг ажлын үр дүнг үзсэн хүний хувьд дараагийн ажлууд ч мөн адил замаар үргэлжилж болохгүй гэж үзэж байна. Энэ бол зөвхөн Боловсролын яамны асуудал биш. Сайдын танилцуулж буй бусад ажлыг ч зарцуулсан мөнгө, хийсэн ажлын тоогоор биш, хүүхдэд ямар үр дүн өгснөөр нь үнэлэх ёстой. Үүнд боловсролын төсвийг баталж, зарцуулалтад нь хяналт тавьдаг УИХ ч хариуцлага хүлээнэ.

Өмнөх мөнгөний үр дүнг тогтоохгүйгээр дараагийн мөнгийг баталдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Би үүнийг хэн нэгний ажлыг үгүйсгэх гэж бус, өөрийн оролцсон шинэчлэлийн үр дүнгээс сургамж авч, дараагийн ажлуудыг ийм замаар явуулахгүй байхыг сануулах гэсэн юм.

Хүүхдийн төлөө гэсэн уриа хүүхдийн нэрээр ажил хийснээр бус, хүүхэд үнэхээр сурч хөгжсөн үр дүнгээр батлагдах ёстой.

Р. Энхбат Монсудар хэвлэлийн газрын захирал

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

2 минут өмнө
Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

53 минут өмнө
Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

2 цаг өмнө
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

22 цаг өмнө
АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томилжээ

23 цаг өмнө
ОБЕГ: 12 иргэний амь насыг авран хамгаалав

1 өдөр өмнө
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тугамдсан асуудлыг шуурхай шийднэ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тугамдсан асуудлыг шуурхай шийднэ

1 өдөр өмнө
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

1 өдөр өмнө
Орон даяар маргааш 11.40 цагт Төрийн дуулал эгшиглэнэ

Оросуудтай хамтарч "ДЦС-3"-ыг өргөтгөн шинэчилнэ

4 өдөр өмнө

Их уншсан

Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

2026-10-20
Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

2026-10-20
Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

2026-10-20
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

2026-10-19
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас