Ус сувгийн удирдах газрын цахим хуудсанд усны чанарыг дүүрэг тус бүрээр нь гаргадаг ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ? Та бүхэн оршин суудаг дүүргээ сонгоод таны ууж буй усны кальци, магни ямар хэмжээнд байгааг ЭНДЭЭС харах боломжтой. УСУГ-аас усны чанарыг ерөнхий химийн 20, нян судлалын 6 үзүүлэлтээр хэмждэг байна. Ерөнхий хими нь усанд агуулагдах нитрат, нитрит, төмөр гэх мэт ийг хэмжих ба усан дахь хар тугалга, хүнцэл зэргийг ч үздэг.
Нийслэлийн хэрэглэгчдийн хувьд гүний, цэнгэг, зөөлөн ус уудаг. Энэ утгаараа нийслэлчүүд их азтай. Эрдэсжилтийн хувьд стандартаас давсан зүйл байхгүй. Бусад улсад гадаргын усаа цэвэршүүлж ууж байна. Бид кальци, магни худалдаж авдаг. Эдгээрийг уснаас авах боломжтой. Нийслэлийн усны чанар их сайн гэж УСУГ-ын холбогдох мэргэжилтэн хэллээ.






























