Лхагва, 7 сар 22, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

    Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

    Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

    26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

    “Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-07-22
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “ММ агентлагийн "7 хоногийн тойм" хөтөлбөрт зочноор оролцож, Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

-Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монголчуудын ярьдгаар "Наадмын маргааш намар" гэдэг. Намар эхэлмэгц нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах олон ажил хүлээгдэж байна. Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хот өвөлдөө хэрхэн бэлтгэж байгаа, ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа вэ?

-Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил жил бүрийн нэгдүгээр сараас төлөвлөгөө боловсруулснаар эхэлдэг. Харин дулааны улирал эхэлдэг гуравдугаар сарын 20-ноос бүтээн байгуулалтын ажлууд эрчимждэг.

Энэ хүрээнд хэд хэдэн багц ажил хэрэгжиж байна. Хамгийн чухал нь инженерийн шугам сүлжээний шинэчлэл юм. Хотын даргын ажлыг хүлээн авснаас хойш халуун усны хязгаарлалтыг аль болох багасгах зорилго тавин ажилласан. Гэвч Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй. Тиймээс хотын газар доорх дэд бүтцийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай болсон. Ийм нөхцөлд тодорхой хугацаанд халуун ус хязгаарлах нь зайлшгүй арга хэмжээ гэдгийг иргэддээ учирлая.

Одоогоор дулаан, цахилгаан, бохир ус, үерийн ус зайлуулах хоолой, үерийн хамгаалалтын далан зэрэг инженерийн шугам сүлжээний ажлуудыг, ялангуяа наадмын урт амралтын өдрүүдэд эрчимтэй зохион байгуулж байна.

Хоёр дахь томоохон чиглэл бол авто замын бүтээн байгуулалт. Энэ жил бид есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны болон тохижилтын бүх ажлыг дуусгах зорилт тавин ажиллаж байгаа.

Улаанбаатар хотод энэ онд 31 км авто замд засвар, шинэчлэл хийж, 101 км шинэ авто зам барьж байна. Хичээлийн шинэ жилийн өмнө эдгээр ажлыг дуусгаж, замын ачааллыг бууруулан, сурагчид, оюутнууд болон эцэг эхчүүдэд илүү тав тухтай нөхцөл бүрдүүлэхээр зорьж байна.

Боловсролын салбарт нийт 120 орчим сургууль, цэцэрлэг, бага сургууль,  спорт заалны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнээс 52 объектыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулж, үлдсэн төслүүдийг үе шаттайгаар үргэлжлүүлнэ.

Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Иргэдийг хувийн автомашинаас илүү нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлэх нь бидний гол зорилт.

Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн чухал асуудлын нэг нь эрүүл мэнд юм. Миний хувьд эрүүл, аюулгүй, ногоон, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг бүтээх зорилго тавин ажиллаж байна.

Өвлийн улиралд томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал хэт өндөр болдог. Үүнийг бууруулахын тулд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг төрөлжсөн хүүхдийн эмнэлэг болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн эмнэлгийн орны хүртээмж нэмэгдэж, иргэд илүү ойр, чанартай үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

Мөн томуугийн вакцинжуулалт болон бусад урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар ханган ажиллаж байна.

-Эрүүл мэндийн асуудлыг ярихаар агаарын бохирдол, түлш, дулаан хангамж, эрчим хүчний найдвартай байдал зэрэг асуудал давхар хөндөгдөнө. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Хотын өмнө тулгамдсан дөрвөн асуудал бол түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмж, өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдал.

Эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 8-10 хувиар өсөж байна. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед Улаанбаатар хот 1078 МВт хэрэглээтэй ажилласан. Иймээс 4-5 байршилд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Олон жил ярьсан ТЭЦ-5 төслийн ажил бодитоор эхэлсэн бөгөөд 2028 онд ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн өвөл импортоор хагас коксон түлш ашигласны үр дүнд өмнөх онтой харьцуулахад агаарын бохирдол 30 орчим хувиар буурсан гэсэн судалгааны дүн гарсан.

Энэ жил нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа учир дахин импортоор түлш нийлүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнээс гадна "Тавантолгой түлш" компани 120 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, гэр хорооллын 217 мянган өрхөд нийлүүлнэ.

Дунд хугацаанд бид Багануурт нүүрс пиролизын үйлдвэр байгуулж, дотоодын хүрэн нүүрснээс хагас коксон түлш үйлдвэрлэх зорилт тавьсан. Энэхүү үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?

-Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 47 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Боловсролын байгууллагуудад ч мөн чиглэл өгсөн. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх засварын ажлаа бүрэн дуусгах ёстой. Будаг нь хатаж амжаагүй, хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй орчин үүсгэхгүй байхыг анхааруулсан байгаа.

Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Сүхбаатар дүүргийн Ногоон нуур, Баянгол дүүргийн гэр хорооллын бүс, Гандан орчим зэрэг хэд хэдэн байршилд шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн.

Жуковын ард олон жил ашиглагдаагүй байсан 6000 м² талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлсэн. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд барилга барихаар төлөвлөсөн газрыг мөн ногоон байгууламж болгон өөрчилсөн.

Авто замын бүтээн байгуулалтын хувьд холбоос замуудыг нэмэгдүүлж, шинэ зам бүрийг явган хүний зам, дугуйн зам, үерийн ус зайлуулах шугамтай цогцоор нь барих шаардлага тавьж байна.

Энэ жил 78.5 км дугуйн болон явган хүний зам ашиглалтад орно. Ирэх жилүүдэд энэ сүлжээг нийт 435 км хүргэнэ.

Мөн долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15 хүртэл Нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа бөгөөд 317 алба хаагч, 117 техник хэрэгсэл 24 цагийн турш үер, усны аюулд бэлэн ажиллаж байна.

-Хотхоны бага сургууль гээд төсөл хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Судалгаагаар Улаанбаатар хотод өдөр бүр зөвхөн хүүхдээ сургуульд хүргэж, авах зорилгоор ойролцоогоор 150 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог. Энэ урсгалыг бууруулахын тулд "Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сургууль хүрэлцээгүй, хүн амын нягтаршил өндөр бүсэд байр түрээслэн бага сургууль ажиллуулснаар хүүхдүүдийг гэртээ ойр сургах боломж бүрдэнэ.

Өмнө нь сургууль бүр өөрийн автобустай байх тогтолцоог туршсан. Харин одоо сургуулиудад тус тусдаа автобус явуулахын оронд сурагчдад нэгдсэн автобусны үйлчилгээ үзүүлэх нь илүү үр ашигтай гэж үзэж байна. Ингэснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал ч буурах боломжтой.

-Ярилцлагынхаа төгсгөлд иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын хамгийн хүнд үе бол өвлийн улирал, мөн хичээлийн шинэ жилийн эхлэл байдаг. Энэ цаг үед төр, иргэд хамтран ажиллаж чадвал аливаа бэрхшээлийг даван туулна.

Хот өөрөө өөрчлөгдөхгүй. Харин энэ хотод амьдарч байгаа бид өөрчлөгдвөл Улаанбаатар өөрчлөгдөнө.

Бие биедээ хүндэтгэлтэй хандвал соёлтой хоттой болно. Хариуцлагатай байвал аюулгүй хоттой болно. Хогоо ил задгай хаяхгүй бол цэвэр, цэмцгэр хоттой болно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрийн хийх ёстой бүх ажлаа хийж ажиллана. Харин иргэд та бүхэн дэмжиж, аж ахуйн нэгжүүд үүргээ ухамсарлан хамтарч ажиллаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

5 минут өмнө
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

10 минут өмнө
Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

1 цаг өмнө
Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

1 цаг өмнө
Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

19 цаг өмнө
ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ   

21 цаг өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

22 цаг өмнө
Согтуугаар машин барихгүй байхыг онцгойлон анхааруулав

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

23 цаг өмнө
Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

Дэлхийд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулна

23 цаг өмнө

Их уншсан

Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

2026-07-22
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2026-07-22
Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

2026-07-22
Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

2026-07-22
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас