УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын дээр озоны давхарга гэж бараг байна уу? Нүүрс нь хямд байгаа учраас утаа их байна гэж ярьж байна. Энэ жилийн Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр жилийнхээс их байгаа нь юунаас болж байна вэ?” хэмээн тодруулав.
Үүний хариуд БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
-Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8,000 төгрөгөөр нүүрс авах уу, 1,875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна” гэдэг хариулт өглөө.