Лхагва, 8 сар 12, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

    Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км зам ашиглалтад орлоо

    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Эрчим хүчний салбарын алдагдлыг хэрэглэгчдэд үүрүүлснийг шүүмжлэв

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-06-17
- Улс төр
Урт: 1 мин уншина
Эрчим хүчний салбарын алдагдлыг хэрэглэгчдэд үүрүүлснийг шүүмжлэв
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тус салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг дурдаад, нэн тэргүүнд “Нэг бодлого-Есөн ажил-Гурван зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээг хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа. Тэрбээр, уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээний систем шинэчлэл эхлүүлсэн гэв.

Эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжиж, хувийн хэвшлийнхний оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөцийн бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг чухалчилж байгаагаа сайд онцлов. “Нэг бодлого” гэдэгт эрчим хүчний шилжилтийн стратеги, нэгдсэн бодлогоо багтааж, 2050 он хүртэлх нэгдсэн системын чадлын балансын таац боловсруулах, устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, экспорт, цэвэр эрчим хүчний шилжилтийн цаглавар, салбарын шинэчлэл, зураглал, бүсчилсэн хамтын ажиллагааг тусгажээ.

Харин есөн ажлынх нь нэгт, тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, хоёрт, ухаалаг эрчим хүчний систем, гуравт, тархмал эх үүсвэрийг дэмжих, талын эрчим хүч, бие даасан шийдэл бий болгох, дөрөвт, эрчим хүчний эх үүсгүүр, дэд бүтцийг байгуулах, тавд, шинэ технологи нэвтрүүлэх, зургаад, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, долоодугаарт, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, салбараа чадавхжуулах, наймд, салбарын засаглалыг сайжруулах, есдүгээрт, эрх зүйн орчны шинэчлэл төлөвлөгджээ.

Улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,936 МВт-д хүрсэн. Эх үүсвэрийн хувьд 82 хувийг нүүрсээр, 8.2 хувийг салхин цахилгаан станцаар, 8.1 хувийг нарны эрчим хүчээр, 1.4 хувийг усаар бий болгодог. Цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж, зөвхөн Улаанбаатар хотод жилд 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогддог.

Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станц, Дорноговьд 30 МВт-ын, Хөвсгөлд 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнодод 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Завханд 22 МВт-ын станц шинээр ашиглалтад оруулсан боловч нөөц, чадал хүчин мөхөс хэвээр байгаа. Хүлээгдэж буй хүсэлт 2266 МВт гэдэг нь одоогийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт. Иймд яаралтай арга хэмжээ авч, ажиллаж эхэлсэн. Салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компани өвөлжилтийн бэлтгэл хангаж, 26 хувийн гүйцэтгэлтэй яваа. Нийт 19 нэр төрлийн 1,440.8 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлсэнээр эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаа дээшилнэ. Зөвхөн энэ онд 360.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Ер нь энэ салбарт үүссэн асуудал олон жилийн турш хуримтлагдсан онцлогтой учраас хэн нэгнийг буруутгахаас илүүтэй, бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Эрчим хүчний сайд илтгэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Бөөрөлжүүтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж, шинэ хуулийн төслийн талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат, иргэдийн эрчим хүчний хэрэглээг үнэн зөв тооцох, үнэ байнга нэмж байгааг, жил бүр аргацааж ирсэн ч иргэд өвөл цахилгаангүй, зутардаг хэвээрээ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх жилтэй харьцуулахад хоёр хувь хоцорч явааг шүүмжиллээ.

Энэ үеэр Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогт хүрэлцэн ирж, Эрчим хүчний сайдаас асуулт асуусан. Тэрбээр, өнөөдөр нэн шаардлагатай учраас УИХ энэ асуудлыг сонсож байгаа. Гэтэл таны танилцуулга хэт ерөнхий байна. Тиймээс аль болох шийдлээ ярья. Нэг жилийн өмнө станцад гарсан ослыг яаралтай арга хэмжээ авч, ТЭЦ-3 станцын санхүүжилтийг шийдсэн. Бүтэн жилийн хугацаанд юуг шийдэв, ирэх өвөл Улаанбаатар хот хөлдөхгүй байх, оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд нарийвчилсан, тодорхой шийдэл юу байна гэж тодрууллаа. Эрчим хүчний сайд хариулахдаа, таван аймгийн нийт 220МВт хүчин чадалтай эх үүсвэр бий болгохын тулд яаралтай зарлаж, гэрээлнэ. Бүх хүчээ дайчилж ажиллана. Осол, гэмтэлтэй холбоотой ажлын гүйцэтгэл 45 хувийн явцтай, гэрээнд зааснаар 12 дугаар сард дуусаж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэв.

Ирэх өвөл нийслэлчүүдийг эрчим хүчээр таслахгүй байх үүрэг, даалгаврыг УИХ-аас өгөх, тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулах нь зүйтэй, эрчим хүчний асуудлыг талууд бүгд анхааралдаа авж, ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийллээ. Хэрвээ ийм шийдвэрийг парламент гаргавал ихээхэн дэмжлэг болно, 620 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах, бүх асуудлаа тусгуулах саналтай байна гэж Б.Найдалаа сайд хариулав.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, үнэ тарифыг 5 хувь нэмсэн учир шалтгааныг тодруулав. Хэрэглэгчдэд дарамт багатай байлгах үүднээс олон улсын байгууллагаар судалгаа хийлгэсний үндсэн дээр ийнхүү нэмсэн гэсэн хариуг Засгийн газрын төлөөлөл өгсөн юм. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг, өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж мэдээлэл хийснийг онцлоод, тус яаманд шилдэг менежер очоод ч эрсдэл, алдагдал, хулгай зогсох эсэхэд эргэлзэж буйгаа, үүнийг зогсоохгүй бол асуудал хэвээр үлдэх тухай, иргэдийн нуруунд ачаа дарамт болж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, эрчим хүчний салбарт хэмнэлтийн горим баримталж, аудитын дүгнэлт, УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах талаар тодрууллаа. Хуралдаан төгсгөлд Байнгын хорооны хуралдаан даргалагч Д.Үүрийнтуяа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь улс орны бодлогын асуудал гэдгийг онцлоод, хуралдаанаар хөндсөн асуудалд анхаарахыг сануулав.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Оюутолгой: Татвар 35, АМНАТ 21 тэрбумаар тасрах эрсдэл үүслээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

17 цаг өмнө
Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

20 цаг өмнө
Оюутан цэргүүд эх орондоо тангараг өргөлөө

ОХУ энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

22 цаг өмнө
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

2 өдөр өмнө
Ховдод алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

COP17 хурлын үеэр замын хөдөлгөөнд орох өөрчлөлт болон хаах зогсоол, замууд

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний хэсэг дууслаа

Шатахууны нөөцийн савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлнэ

Их уншсан

Сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

2026-08-11
Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

2026-08-11
Оюутан цэргүүд эх орондоо тангараг өргөлөө

Оюутан цэргүүд эх орондоо тангараг өргөлөө

2026-08-11
ОХУ энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

ОХУ энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

2026-08-11
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас