Харьд хууль бусаар 2006 онд гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг ССАЖЗЯ-ныхан, үе үеийн буюу 6-7 сайд, газар, хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, О.Мэндсайхан, ГХЯ, Франц Улсад суугаа ЭСЯ-ныхан Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, тэр дундаа Элчин сайд асан У.Нямхүү, Консулын ажилтан Л.Ганхэт, ЭЦА-ныхан, прокурор, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Палеонтологийн хүрээлэнгийнхэн, захирал асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Цогтбаатар гуай гээд олон хүний хүчин зүтгэл, уйгагүй хөөцөлгөөний үр дүнд эх оронд шилжүүлэн авлаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тухайн үёийн ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамд Францын шүүхийн шийдвэрээр албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээ Парист болсон. Түүнээс хойш тээвэрлэлтэд бэлдэх, гааль, баглаа боодлын болон тээврийн зардал гээд олон зүйлийг Засгийн газар шийдсэнээр урьд шөнө МИАТ ТӨХК-ийн карго тээврийн онгоцоор авчирч, "Туушин" ХХК-ийнхан гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэн музейд албан ёсоор хүлээлгэн өглөө..






























