Лхагва, 2 сар 4, 2026

Б.Даваадалай: Одоогоор Засгийн газраас ногдол ашигтай холбоотой ямар нэг шийдвэр, чиглэл гаргаагүй байна

Цагаан сараас өмнө хувьцааны ноглол ашиг олгох эсэх талаар хүлээлт олны дунд байгаа. Тэгвэл Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай энэ талаар мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр одоогоор Засгийн газраас ногдол ашигтай холбоотой ямар нэг шийдвэр, чиглэл гаргаагүй байгаа ажээ.

Тэрээр хуулиараа компани хоёрдугаар сарын 15-нд гээд эцсийн тайлан, балансаа гаргадаг. Үүний дараа хувьцаа эзэмшигчдийн хурал болно.

2025 онд нийт 90 сая тонн нүүрс гаргасан. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт. Харамсалтай нь, түүхий эдийн үнэ буурсан учир өмнөх жилүүдтэй харьцуулахад ашиг, орлого буурсан. Гэхдээ огцом багасаагүй. Хоёрдугаар сарын 15-нд тайлан эцэслэгдэн гарч, компанийн үр ашиг хийгээд цаашдын асуудал яригдана. Үүнээс урьтаж хэн нэгэн албан тушаалтан ингэнэ, тэгнэ гэж ярих нь зохимжгүй юм. Засгийн газрын хувьд, ашигтай ажиллаад баялгийн өгөөжөө ард иргэдэд тогтвортой, жигд хүргэдэг байх бодлого, чиглэл барьж байгаа. Гэхдээ санхүү, эдийн засгийн нөхцөл байдлаа шинжилж оновчтой шийдвэр гаргах учиртай" гэлээ.

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан