Дүүжин тээвэр цаашид хэрхэх талаар Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа уг төслийг ярьж байсан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Засгийн газрын хурлаар хэлэлцээд баталсан зүйлийг зогсоохгүй.
Сүүлийн үед дэлхийн олон хот энэхүү шийдлийг ашиглаж байна. Нийтийн тээврийн салбарт хийх шинэ хэд хэдэн шийдэл байгааг тодорхойлсон.
Нэгдүгээрт, одоо байгаа автобуснуудад парк шинэчлэлийг хийж 1200 гаруй цахилгаан автобуснуудыг оруулж ирэх юм.
Хоёрдугаарт, Энхтайваны өргөн чөлөө, Яармаг чиглэл рүү цахилгаан соронзон галт тэргийн замтай болохоор ТЭЗҮ-г хийсэн.
Гуравдугаарт, одоо яриад буй дүүжин тээвэр бөгөөд гэр хорооллоос төв рүү ороход дөхөм болж, авто замын түгжрэл буурах болно” гэлээ.