Шведийн Засгийн газар 2026 оны намраас (эхний хичээлийн улирлаас) эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиудад (7–16 насны сурагчдад) гар утас ашиглахыг хорих буюу хичээлд ирэхэд гар утсыг хурааж, хичээлийн төгсгөлд буцааж өгөх дүрмийг хэрэгжүүлэхээр болжээ.
Гар утсаас гадна болон ухаалаг цаг, таблет зэргийг сурагчийн хичээл эхлэхэд хурааж авах юм байна.
• Гэхдээ онцлог шалтгаантай эрүүл мэндийн байдал, тусгай хэрэгцээтэй сурагчдал тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.
Утас нь сурагчдын анхаарал сарниулах, суралцах үйл явцыг сааруулна, хичээлийн хооронд цахимаар булли хийх боломжийг нэмдэг, сурагчдын харилцаа холбоо, дотно харилцах боломжийг хаадаг гэж үзсэн байна.
Хэрвээ сурагч гар утсаа өгөхгүй бол багш, удирдлага түүнийг хураах эрхтэй байхаар хуульд заалт оруулжээ