Монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг АИ92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Монгол Улсын хэмжээнд үндэсний их баяр наадмын дараагаас шатахуун хомсдож эхэлсэн бөгөөд Засгийн газраас импортыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тасралтгүй авсан ч өнөөдрийг хүртэл жолооч нар шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарласан хэвээр. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр АИ92 автобензинийг энэ сарын 15-ныг дуустал 50 мянган төгрөгийн хязгаартайгаар олгох шийдвэр гаргаж, хэрэгжиж байсан юм.





























