Хонь хариулж явсан охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутагт 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2.7-д зааснаар эрүүгийн хнэрэг үүсгэж яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хээргйн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар нь хорих ял оноожээ.