Жүжигчин Сон Жун Ки амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ яваа гэнэ. Тэрээр хүний эр нөхөр, хүүхдийн аав болсон нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе гэж саяххан жүжигчин Чун Вүү Хитэй хамт YouTube сувагт контентод оролцох үеэрээ хэлсэн байна. "Би залуу насыг л хамгийн аз жаргалтай үе гэж боддог байсан. Гэхдээ миний хувьд миний одоогийн энэ үе бол миний амьдралын хамгийн аз жаргалтай үе" гэжээ.
Сон Жун Ки 2023 онд Британийн жүжигчин асан Кэти Луиза Сондерстой гэрлэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охинтой,сая зургадугаар сард хүүтэй болсон юм.
Аав болсноос хойш тэрээр гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ, гэр бүлийн үнэ цэн ямар гоё гэдгийг байнга илэрхийлж байгаа юм.
“Гэр бүлтэй болсон нь надад үүрэг хариуцлагын мэдрэмж, өөрийгөө удирдах дотоод хүчийг өгсөн”. Надад халамжлах хүн байгаа гэдгийг мэдрэх нь миний сэтгэлийг хөдөлгөж, амьдралд илүү их урам зориг өгдөг. Одоо би амьдралынхаа жижигхэн зүйлд хүртэл талархаж байна" гэж Сон Жун Ки хэлсэн байна.































