Баасан, 8 сар 21, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

    Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төсөл хэрэгжүүлнэ

    Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

    Б.Пүрэвдагва: Машиныг нь хөдөлгөөнд оролцуулаагүй өдрийн татвар, төлбөрийг хасаж тооцох нь шударга

    Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

    Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

    СОР17 хуралд 196 орны 12230 төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ

    COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-05-12
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР
Share on FacebookShare on Twitter

Хошин урлагийн салбарт 20 гаруй жил хөдөлмөрлөж яваа жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ автомашинынхаа дугаарыг сольж, хөдөлгөөнд оролцсон тул Тээврийн цагдаагийн албанаас жолоодох эрхийг нь 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ. Хууль зөрчсөн энэ үйлдлийг тэр хавиар зорчиж явсан жирийн иргэн гар утсаараа зураг дарж, нийгмийн сүлжээнд анх мэдээлсэн бөгөөд олны танил жүжигчнээс ёс суртахуунтай байхыг шаардсан нь нийгэмд шуугиан тарив. Яг иймэрхүү үйл явал одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч, гавьяат жүжигчин Л.Баттулга (Аглуу)-ын зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж байсныг хүмүүс мартаагүй байх. Өөр цаг хугацаанд боловч ёс суртахуунгүй үйлдэл учраас олон нийт шүүмжилж, буруутгаж байна. Поп дива С.Сэрчмаа, алдарт “Нититон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун нарын эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон хүний эрхийн мэдрэмжгүй мааз яриа цахим орчинд цацагдаж олны эгдүүцлийг хөдөлгөж байсан удаатай. “Баавгай болохсон” киног олон улсын наадамд оролцуулалгүй шударга бусаар хассан гунигтай үйл явдал ч саяхных. Энэ мэт жишээ тоочвол дэндүү олон.

Урлаг, соёлын салбараас хүмүүс яагаад ёс суртахуун, зөв манлайлал байнга хүсдэг нь хэнд ч ойлгомжтой. Нийгмийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, үндэстнийхээ ёс суртахууны дархлааг хамгаалж байдаг учир энэ салбарын нийгэмд үзүүлэх нөлөө, байр суурь хэмжээлшгүй. Сүүлийн жилүүдэд соёл, урлагийн салбарт хүний эрхийг ноцтой зөрчих болсон, ажлын байрны болоод бэлгийн дарамт гаарсан, дэг дээрэлхэлт амь бөхтэй оршсоор байгаа тухай таагүй мэдээлэл хөврөх болсон. Салбарын зарим төлөөлөл өөрийн цахим хуудсандаа ёс бус үйлдлийн талаар мэдээлэл нийтэлж, шүгэл үлээж ч эхэлсэн. Идээ бээрээ дотроосоо шахаж байгаа нь олзуурхууштай боловч алдаагаа ухамсарладаггүй, намайг хэн хэлэх вэ гэсэн буруу ишилсэн сүх шиг хандлагатан цөөнгүй оршсоор байна.

Манай улсын урдаа барьдаг урлагийн ариун голомт, эрдмийн сүм болсон Соёл урлагийн их сургуулийн суралцагчид дунд 2023 оны 8-р сард явуулсан судалгааны дүн олон зүйлийг өгүүлнэ. “Та сургуулийн орчинд дарамт, хүчирхийлэлд өртөж байсан уу” гэх асуултад 270 орчим оюутны 33 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Үүнээс 33 хувь нь сургуулийн гадна орчинд, 24 хувь нь цахимд, 11 хувь нь бэлтгэл сургуулилтын үеэр дарамт, хүчирхийлэлд өртөж байсан гэсэн нь соёл, урлагийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг “Ариун сүм” чинь дэг, дарамт, хүчирхийллийн шорон болж хувирахад ойрхон болсныг илтгэж байх жишээтэй. Эрчүүдийн дунд курсын ялгаа гаргаж дээрэлхэх явдал түгэмэл гардаг ч чимээгүй өнгөрүүлэхийг илүүд үзэж ирсэн тухайгаа ч оюутнууд судалгаанд оролцохдоо өгүүлсэн байдаг.

Хөдөөгийн нэгэн театрын 50 ажилтнаас “Сүүлийн 2 жилийн хугацаанд танай хамт олон дотроос ажлын байрны, бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан хүн байгаа юу” гэж асуухад 16 хувь нь “Тийм” гэдэг хариулт өгсөн байжээ. Эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд гэрэл асаая, өв соёлоо түгээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй олон залуусын хэд нь энэ дарамтыг биеэр амсаж, хэд нь салбараа орхисон бол. Хэл амаар доромжлох, биед нь хүрэх, хяхаж хавчих байдал нийтлэг болсныг соёл урлагийн салбарын хот, хөдөөгийн аль ч байгууллагад явуулсан судалгааны дүн харуулдаг болсон. Улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлах, намчирхлын шуурганд өртөөгүй соёл, урлагийн байгууллага нэг ч үлдээгүй гэхэд хилсдэхгүй.

Монголдоо ганцхан яруу алдарт Улсын филармонийн эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчид 21-р зуун гараад 20 гаруй жилийг өнгөрөөж байхад нэг өрөөнд хувцсаа сольдог нь 2024 онд тогтоогдож байсан байгаа юм. Энд ажилласан залуу уран бүтээлч, дуучин бүсгүй бэлгийн дарамтад өртсөн тухайгаа цахим орчинд дэлгэж шүгэл үлээснийг хүмүүс мэднэ. Бусдын нэр хүндийг гутаасан, бэлгийн дарамт үзүүлсэн бол Зөрчлийн хуулиар 7-30 хоног хүртэл баривчлах ялтай. Хуулийн энэ заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь хэд вэ. 126 гишүүнтэй болсон УИХ ч хүний эрхийг хангасан, хүн төвтэй эрх зүйн орчныг бий болгох нь эн тэргүүний бодлого байх болно гэдгээ зарлачихлаа. Хүний эрхийн үндэсний комиссынхон гомдлын мөрөөр шуурхай шалгаж, дүгнэлтээ гаргадаг боловч биелүүлдэг нь дэндүү цөөхөн байгаад асуудлын гол учир байна. 

Соёл, урлагийн салбарт хүний эрхийн ноцтой зөрчил амь бөхтэй оршсоор байгаа тухай гомдол Хүний эрхийн үндэсний комисс руу очсоор, Комиссоос хүний эрхийн зөрчил байгааг тогтоож зөвлөмж, шаардлага тасралтгүй хүргүүлсээр ирсэн нь он, сартайгаа бүгдэд ил тод, нээлттэй дурайж байна. Гомдол гаргаагүй тохиолдлууд ч хэдэн зуугаараа бий байх. СУИС-ийн оюутнууд шиг дээрэлхэлтэд өртчихөөд хэлээ хазаад чимээгүй явахыг илүүд үзсээр байж хэрхэвч болохгүй. Муу муухай улам ужгирна. Хүний эрхийн үндэсний комисст, цагдаагийн байгууллагад хүний эрхийн зөрчлийг мэдээлдэг, таслан зогсоодог, шүгэл үлээдэг соёл ч энэ салбараас түгэн дэлгэрэх ёстой.

Хүний эрхийн энэ бүх зөрчлийн ард Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Жендерийн тухай гэх мэт хуулийн тодорхой заалтууд ноцтойгоор зөрчигдөж, амьдралын төлөө шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс алдар хүнд, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч, дотроо хэнд ч үл үзэгдэх гүн шарх тээн амьдарч явааг мартах учиргүй. Хүнийг хүн л амьдаар нь үхүүлдэг, хүсэл зоригийн галыг хүний эрхийн мэдрэмжгүй шахааны хурган түшмэл унтрааж чаддаг. Хүний эрх гэдэг ийм эрхэм, бас ийм л эмзэг.

Соёл, урлагийн салбар сайдтай болсон, нэг үеэ бодвол чамлахааргүй төсөв мөнгөтэй ч болсон. Гэвч ёс суртахуун нь бүтэн болсонгүй. Алдаа дутагдлыг нь илрүүлээд, Хүний эрх зөрчигдөөд байгаа тухай зарим нэг уран бүтээлч дотроос нь шүгэл үлээгээд байхад ч ноцтой зөрчлүүд оршсоор байгааг бодит жишээнүүд харуулж байна. Хамгийн сүүлд гэхэд салбарын сайдад 2025 оны 2-р сарын 11-нд ХЭҮК-оос тов тодорхой зөвлөж хүргүүлсэн, зөрчил дутагдлыг мэдээлсэн байхад хариу нь ирээгүй. Соёл, урлагийн салбар дахь хүний эрхийн зөрчил энэ чигээр байсаар байвал Монголын нийгмийг улам л харанхуй нөмөрнө. Соён гэгээрүүлэх давлагааг соёл, урлагийн салбараас, өөрсдөөс нь эхлүүлэх цаг болсныг бодит баримтууд харуулсаар...

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Хятадын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

11 цаг өмнө
Ховдод алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

Гадаадын 2 иргэнийг машинаар хүн дайрч хөнөөсөн хэрэгт саатуулан шалгаж байна

12 цаг өмнө
О.Цогтгэрэл: УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулъя

13 цаг өмнө
Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төсөл хэрэгжүүлнэ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төсөл хэрэгжүүлнэ

13 цаг өмнө
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

14 цаг өмнө
СОР17 хуралд 196 орны 12230 төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ

COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилнэ

17 цаг өмнө
Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

2 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: Машиныг нь хөдөлгөөнд оролцуулаагүй өдрийн татвар, төлбөрийг хасаж тооцох нь шударга

Б.Пүрэвдагва: Машиныг нь хөдөлгөөнд оролцуулаагүй өдрийн татвар, төлбөрийг хасаж тооцох нь шударга

2 өдөр өмнө
Байтаг боомт чиглэлийн автозамын ажил эхэллээ

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

3 өдөр өмнө

Их уншсан

Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

2026-08-20
Ховдод алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

Гадаадын 2 иргэнийг машинаар хүн дайрч хөнөөсөн хэрэгт саатуулан шалгаж байна

2026-08-20
О.Цогтгэрэл: УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулъя

О.Цогтгэрэл: УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулъя

2026-08-20
Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төсөл хэрэгжүүлнэ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төсөл хэрэгжүүлнэ

2026-08-20
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас