Хойд Кёнсан мужийн Үйсеонг хотоос эхлэлтэй ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 26 болжээ. Мөн 19 хүн шархдаж, 27 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Хүчтэй салхи, хуурайшилтаас үүдэлтэй түймэр хөрш долоон хот, мужийг бүхэлд нь хамарч, 31,000 гаруй га ой болон байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг 257 барилга байгууламжийг түймэрдсэн гэж тус улсын засгийн газар лхагва гарагт мэдэгдэв.































