Ням, 7 сар 5, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

С.Жавхлантбаатар: Дээрээс шахсан учраас ногоон автобусыг хүлээж авахад хүрсэн

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2024-05-22
- Нийслэл, Улс төр
Урт: 1 мин уншина
С.Жавхлантбаатар: Дээрээс шахсан учраас ногоон автобусыг хүлээж авахад хүрсэн
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн автобустай холбоотой сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголоор өнөөдөр худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд хийсэн нотлох баримтыг шинжлэн судална. Нийт 31 гэрчийг дууджээ. Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан ногоон автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй.  Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй байна. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг шинэ хэмээн бичиг баримт бүрдүүлэн оруулж ирснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд автобус шинээр худалдан авахтай холбогдуулж, нийслэл дээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч энэхүү ажлын хэсэгт багтсан дарга болоод гишүүд нь энэхүү сонсголд гэрчээр оролцохдоо “Тэнүүн огоо” компанийн автобусыг шалгаад тэнцэхгүй байна” гэдэг асуудлыг нийслэлийн удирдлага болоод Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт мэдэгдсэн. Гэвч С.Жавхлантбаатар дарга “Есдүгээр сарын 1-ээс өмнө автобуснуудыг оруулж ирсэн байх ёстой. Энэ ажлыг саадгүй үргэлжлүүлж байж санхүүжилт авах боломжтой” гэж тайлбарласан. Тиймээс ажлын хэсгээс “Автобус шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гаргасан байсан ч өөрчилж, автобус оруулж ирэхээр болсон” гэлээ.

Мөн ажлын хэсэгт багтсан гишүүд автобусыг үзээгүй хэрнээ хүлээн авч болно гэдэг гарын үсэг ч зуржээ. Сонсголд гэрчээр оролцож буй Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу автобусыг хүлээн авсан. Дээрээс автобусыг хурдан оруулж ирэх ёстой гэж үүрэг өгөгдөж байсан. Хэрвээ энэ ажил саатвал санхүүжилт авах боломжгүй болох байсан” гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хуучин автобусыг угсраад авч ирсэн гэдгийг шинжээч сая тодорхой харууллаа. Тээвэр зуучлалын компани нь хуучин автобус тээвэрлэж байна гэдгээ мэдэгдсэн. Улайм цайм ийм хулгай хийхээсээ ичдэггүй юм уу. Хуучин автобус хэрнээ нэг ширхэг нь л  336 сая төгрөг.  Нийслэлийнхэн та бүхэн яасан ичдэггүй юм бэ. Гарын үсэг зураад авсан байх юм. Ажлын хэсэгт багтсан Баярмаа, Дөлгөөн  та хэдийг гарын үсэг зураад бай гэдэг юм уу. Ажлын хэсэгт нь маш олон хүн байна, бүгдээрээ гарын үсэг зурчихсан. Хуучин автобус хилээр оруулж ирж байхад гаалийн байгууллагынхны дуу хоолой хаана байв. Гаалийн байгууллага тайлбар хэлэх хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг ХҮН намаас анх гаргаж тавиагүй бол хэдэн хүн осолдох байсан бэ. Тоормозны систем ажиллахгүй байна. Хүн амаа өсгөх гээд байдаг, гэтэл автобусаар нь осолд оруулж, амь эрсдүүлэхээр тээврийн хэрэгсэл оруулж ирсэн.  Утаанаасаа салъя гээд хэчнээн жил ярьж байгаа билээ. Гэтэл утааны стандарт хангахгүй.  Ямар хүйтэн хөндий хандаж байна вэ.

Гааль:

-Ногоон автобусны тухайд нягтлан шалгах шаардлагатай. Техникийн бүрэн бүтэн байдалд шинэ гэдэг ангилалд оруулсан байсан. Үзэгдэх байдлаараа шинэ гэдэг ангилалд орж байсан учраас шинэ гэдэг гаалийн бүрдүүлэлт хийсэн.

Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:

-2023 оны наймдугаар сарын 20 дээр “Тэнүүн огоо” компанийн автобусыг хүлээн авах ажил зохион байгуулсан. Зургаадугаар сард нь ажлын хэсгээс өмнө тухайн автобусны үйлдвэрлэлийн процесстой танилцсан байсан.  БНСУ болон Вьетнамын угсралтын үйлдвэр зэрэгтэй танилцсан. Нэг л автобус тэнцсэн гэсэн, бидэнд үзүүлсэн нь тэр байсан байх. Ажлын хэсгээс “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобуснаас 99 нь шаардлага хангаагүй гэдгийг хэлсэн. Санхүүжилт зогсох юм бол гацаа саад үүснэ гээд шат, шатандаа үүрэг өгөгдөөд автобуснуудыг хүлээн авах процесс болсон.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Цогц мафи ажиллагаа. Төрийн хамгийн том хулгайн нэг л хэсэг нь. Нийслэлийн засаг захиргаа хамтаараа нийлээд энэ ажлыг хийсэн. Хамгийн их хулгай хийдэг хүмүүс нь дарга нар юм гэдгийг энэ жишээнээс харж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяаазар хоёрын маргалдааны үр дүнд Монголын ард түмэнд нэгэн хулгайг илчилж өгсөн. Автобусыг очиж үзээгүй хэрнээ протколд гарын үсэг зурчихсан. Дарга нарынхаа өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн үү.?

Автобус хүлээн авах ажлын хэсгийн гишүүн н.Хадбаатар:

-Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Ажлын хэсэг акт баталгаажуулах болсон, ажлын хэсгийн гишүүд бүгд гарын зусэг зураад дуусаж байна. Есдүгээр сарын 1-нд автобусаа оруулж ирэх ёстой, санхүүжилтээ авах гээд байна гээд гарын үсэг зуруулсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Шинжээч нар хуучин автобус гэдгийг баталгаажууллаа. Хуучин автобусны дундаж үнэ нь 336 сая төгрөг. Гэтэл нийслэл сүүлд шинэ автобусыг 165 сая төгрөгөөр оруулж ирсэн. Шинэ автобусыг хоёр дахин нугалсан үнэтэй хуучин автобус оруулж ирэхэд хэн шийдвэр гаргадаг юм бэ. Дарга нар бид шийдвэр гаргадаггүй дунд шатны нэгжийн удирдлага шийдвэр гаргадаг гээд заачихаж байгаа. Хариуцсан сайд нь би эрх шилжүүлсэн гээд Д.Сумкъяабазар руу заачихаж байгаа. Хоёр дарга нь нийлээд тагнуул руу заасан. Чиглэл хаанаас өгөгдсөн юм бэ. Та нар тэр хүмүүсийн өмнөөс  хариуцлага хүлээхэд бэлэн байгаа юм уу?

-Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:

-Үйлдвэрүүд дээр очоод үзэхэд итгэл үнэмшил авсан. 2023 оны наймдугаар сарын 14-нд ирсэн эхний 20 автобус дээр миний бие очоогүй. Давхар ажлын хэсэгтэйгээ хамт очиж үзэх байсан юм билээ. Тийм болохоор би ажилдаа хайнга хандсан. Есдүгээр сард орж ирэх 100 автобусны санхүүжилтийг зогсоохгүй байх, дээр нь үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан, чиглэл ирсэн учраас миний бие санхүүжилтийг шийдэж явсан дээр ажлын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа.

Автобус хүлээн авах ажлын хэсгийн дарга н.Мөнхболд:  

-Би бол төрд 11 жил ачаа тээвэр хариуцсан мэрэгжилтэн хийж байсан. Автобус хүлээлцэх ажлын хэсэгт орсон гишүүдийн зарим нь ажилд ороод сар ч болоогүй, зарим нь ажилд ороод овоо хэдэн жил болсон хүмүүс байсан. Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүгд ажлаа хийсэн. Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу ажил хийчихээд хариуцлага үүрнэ гэдэг бол учир дутагдалтай л байна. Бид бол тухайн автобуснуудыг үзэхэд найман төрлийн асуудал үүсэж байна гэдгийг танилцуулсан, хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Гэвч аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Пошаговая инструкция 1хБет регистрация по номеру телефона для новичков

17 цаг өмнө

Обзор акций 1xbet казино для постоянных клиентов: преимущества и стратегии

18 цаг өмнө

Преимущества 1xbet зеркало с безопасным соединением для безопасного азартного игры

18 цаг өмнө

Обзор 1xbet казино: Узнайте о 1xbet казино акциях для постоянных клиентов в 2023 году

18 цаг өмнө

Установление стратегий для снижения рисков при игре с бонусами Pin Up

23 цаг өмнө

Как использовать 1хБет аналитика для точных прогнозов экспертов

1 өдөр өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2 өдөр өмнө
Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

2 өдөр өмнө
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

2 өдөр өмнө
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

2 өдөр өмнө

Их уншсан

Пошаговая инструкция 1хБет регистрация по номеру телефона для новичков

2026-07-04

Обзор акций 1xbet казино для постоянных клиентов: преимущества и стратегии

2026-07-04

Преимущества 1xbet зеркало с безопасным соединением для безопасного азартного игры

2026-07-04

Обзор 1xbet казино: Узнайте о 1xbet казино акциях для постоянных клиентов в 2023 году

2026-07-04
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn