Нөөцийн махны худалдааг нийслэлд энэ сарын 11-ээс буюу өчигдрөөс эхлэн худалдаалж эхэлсэн.
Нөөцийн махыг 9 дүүргийн 375 цэгээр борлуулахаар нийлүүлэлт хийж буй бөгөөд энэ жил үхрийн мах 11350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр борлуулна. Нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.
Нөөцийн махыг “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК нь 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тонн мах нөөцөлж бэлтгэсэн байна.