Ням, 6 сар 28, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Э.Буянзаяа: Ядарсан, нойронд муу,  батгашилт, үс уналттай, хөгшрөлтөө удаашруулах хүсэлтэй хүмүүст “Цасан цагаан”-ыг хийлгэхийг зөвлөдөг

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-10-02
- Эрүүл мэнд
Урт: 1 мин уншина
Э.Буянзаяа: Ядарсан, нойронд муу,  батгашилт, үс уналттай, хөгшрөлтөө удаашруулах хүсэлтэй хүмүүст “Цасан цагаан”-ыг хийлгэхийг зөвлөдөг
Share on FacebookShare on Twitter

Синделла буюу “Цасан цагаан”,  Сармисны дуслыг бүсгүйчүүд төдийгүй эрчүүд гоо сайхан, эрүүл  мэндийн зорилгоор хийлгэх болсон. Уг тарилгыг ямар тохиолдолд хийлгэдэг, ямар үр дүн үзүүлдэг, эсрэг заалт болоод бусад  үр нөлөөний талаар “Мина” эмнэлгийн эмч Э.Буянзаяагаас тодрууллаа. 

Синделла тариаг “Цасан цагаан“ гэдэг нэрээр хүмүүс таньдаг,  цагааруулдаг үйлчилгээтэй гэж мэддэг. Тарианы найрлага болоод биед үзүүлэх бусад үр дүнгийн талаар танилцуулаач. 

Синделла нь витамин C, синделла, Luthione гэсэн гурван найрлагатай тарилга. Витамин  C бол  антиоксидант буюу  дархлаа дэмжих үйлчилгээтэй, бид  нарын мэддэгээр коллаген үүсэхэд   оролцдог бодис. Харин синделла гэх  найрлага нь хорт бодисыг биеэс гадагшлуулж, литин нь цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Цасан  цагаан тарилгыг тариулснаар цайрах, хүүхэд шиг зөөлөн  булбарай арьстай болох, сэвх нөсөө  толбо,  хацрын улайлт зэрэг арилна. Мөн батга гаралтыг багасгадаг. Витамин  С гэх хүчтэй антиоксиданттай учир  хөгшрөлтийг удаашруулна, мөн коллаген үүсэлтийг дэмждэг учир  үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Хүний биед 25 наснаас хойш коллагени үүсэлт нь багасаад ирдэг. Ийм учраас заавал коллагени нэмэлтээр уух юм уу коллагени агуулсан орц найрлагатай бүтээгдэхүүн  хэрэглэх шаардлагатай болдог.

Дээр дурдсан зүйлүүд бол гаднаас арьсанд үзүүлэх үр дүн. Харин биед ямар нөлөө үзүүлэх  вэ гэвэл дархлааг сайжруулдаг, эд эсийн нөхөн төлжилтийг сэргээж,  бодисын  солилцоог  сайжруулж, хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Мөн нойргүйдэл  болон таргалалтын  эсрэг  үйлчилгээг  үзүүлдэг. Биеэс хүнд металлуудыг  гадагшлуулах, зүрх судасны болон  чихрийн  шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Бие болон нүүрнийхээ арьсыг цайруулах хүсэлтэй хүмүүс хийлгэж болно. Мөн хэт таргалалттай хүмүүс жин хаях зорилгоор хийлгэж болно. Сэвх  нөсөө толбоо үр дүнтэйгээр  бүдгэрүүлэх  гэсэн хүмүүс, амархан  ядарч сульдаад байгаа, нойронд муу,  батгашилттай, үс унаад байгаа, хөгшрөлтөө удаашруулах хүсэлтэй хүмүүст мөн “Цасан цагаан”-ыг хийлгэхийг зөвлөдөг.

Цасан  цагааныг хийгэхэд  нас заадаг уу. Батгашилтанд сайнаар нөлөөлдөг гэхээр өсвөр  насны батгашилтанд хийлгэж болох уу?

Нас туйлын эсрэг заалт болохгүй ч гэлээ 16 наснаас дээш хийлгэхийг зөвлөдөг. Залуу хүүхдүүдийн биед тэртэй тэргүй коллаген үүсэлт нь сайн  явагдаж байгаа шүү дээ. Батганы эсрэг, батга гарахыг багасгадаг гэхээр өсвөр насны батгашилттай хүүхдүүддээ хийлгэе гэх хүмүүс байдаг. Гэхдээ өсвөр насныханд тарилгаас илүү гоо сайхны үйлчилгээг бид  санал болгодог.

Хийлгэхийг хориглодог эсрэг  заалт байгаа юу?

Жирэмсэн болон  хөхүүл ээж нарт энэ тарилгыг  зөвлөдөггүй. Мөн сүү болон сульфатын харшилтай, цитрусын төрлийн жимсний харшилтай бол хориглох заалттай. Мөн эрхтэн  шилжүүлэн суулгасан хүмүүс, химийн эмчилгээ хийлгэж байгаа хүнд, архаг  бөөрний өвчтэй болон элэгний хатууралтай, астматай хүмүүст эсрэг заалттай.

Зарим тохиолдолд “Цасан  цагаан” хийлгэсний дараа дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Огт шинж тэмдэг өгөхгүй хүн ч байна. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг.

Хөгшрөлтийн  эсрэг үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Мөн жин бууруулдаг  гэдэг үр дүн нь  жингээ хасах хүсэлтэй хүмүүсийн  анхаарлыг татах нь тодорхой. Цасан цагааны яг ямар найрлага нь ийм нөлөөллийг биед үзүүлдэг вэ, хэрхэн үйлчилж үр дүнд хүргэдэг  юм бол?

Хүн ер нь яагаад хөгширдөг  вэ гэвэл хүний биед исэлдэлтийн урвал явагдаж байгаа учраас хөгширдөг. Хүн  амьсгалах  тоолонд исэлдэлт явагдаж байдаг гэсэн үг. Эд эсүүд хүчилтөрөгч хэрэглэх явцад хүний биед исэлдэлт үүснэ. Хүний биеийн хүчиллэг, шүлтлэг орчин гээд ярьдаг даа. Исэлдэлт их байх тусам хүний бие хүчиллэг болдог. Хүчиллэгийг бууруулах зорилгоор шүлтлэг ус уухыг зөвлөдөгийг та бүхэн сонссон байх. Үүнтэй адилхан үр дүнг антиосидантууд маань үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хүчиллэгийг задладаг ферментүүд бол антиоксидантууд юм. Хүчиллэгийг багасгаж, хүчил  шүлтийн харьцаа хүний биед зөв байх юм бол илүү залуугаараа байх боломжтой. Энэ утгаараа тарилгын найрлага дахь антиоксидант нь хөгшрөлтийн эсрэг нөлөөллийг хүний биед үзүүлдэг гэж ойлгож болно. Цасан  цагаанаас гадна сармисны дуслыг манай дээр хийдэг. Сармис бол өөрөө байгалийн  хүчтэй антиоксидант бөгөөд антиоксидант үйлчилгээтэй маш  олон нэгдлийг өөртөө агуулдаг. Ийм учраас хөгшрөлтийн эсрэг  үйлчилгээ үзүүлдэг.

Харин жин бууруулахын тухайд  бол тарилгын найрлагад альфа липойкийн хүчил гэж бий. Энэ хүчил нь хүний биед энерги үүсгэдэг хамгийн чухал  нэгдэл ба арьсыг  цайруулж,  эрчимтэй толийлгохоос гадна энерги зарцуулалтыг зохицуулж хоол идэх дуршлыг бууруулдаг  тул жин хасахад эерэгээр нөлөөлдөг гэж үздэг.

Хооллолт амьдралыг хэв маягаас шалтгаалаад чихрийн шижнээр  хүмүүс өвдөх  нь түгээмэл болсон. Цасан  цагаан тарилга зүрх судас болон  чихрийн  шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн нь  анхаарал  татлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Чихрийн шижин анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрөлтэй байдаг. Анхдагч чихрийн  шижин нь  удамшлын гаралтайгаар залуу насанд ихэвчлэн  өвддөг.  Харин хоёрдогч чихрийн шижин нь  амьдралын  буруу хэв маягаас болж үүсдэг. Чихрийн шижингийн хамгийн гол үүсэх нөхцөл бол хэвлийн таргалалт. Ази хүмүүсийн  тухайд эрэгтэй хүн  90см-ээс бага, эмэгтэй хүн 80 см-ээс бага хэвлийн тойрогтой байх ёстой.  Энэ хэмжээнээс их болоод ирвэл чихрийн шижингээр  өвдөх эрсдэлтэй болж байна л гэсэн үг. Хүмүүс би  чихэр их  идээд чихрийн шижинтэй болчихов уу гэж буруу боддог. Гэтэл  энэ нь угтаа таргалалттай холбоотой байдаг. Синделла нь таргалалтын эсрэг  нөлөө үзүүлдэг гэдэг  утгаар чихрийн  шижин өвчнөөссэргийлдэг.

Сармис нь антиоксидант чанараараа хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Сармисны дусал өөр ямар үр дүнтэй, ямар хүмүүст уг дуслыг зөвлөдөг юм бол?

Сармисны дуслыг анх Япон эмч Хирай хөнгөнатлетикчидын ядаргаа сульдалыг арилгаж биеийн хүчтэнхээг сэргээх витамины дутагдалыг нөхөх зорилгоор хийж эхэлсэн байдаг. Сармисны дусал нь биеийн ядаргааг тайлагч сармисны аллицин болон витамин B ийн орц найрлагатай. Цусны урсгалыг сайжруулж бүх биеийг витамин болон хүчилтөрөгчөөр хангаж ЯДАРГААГ МАШ ХУРДАН тайлдаг.

Сармисны дусал нь цусыг цэвэрлэж, хорт бодисуудыг биеэс гадагшлуулна. Мөн ядаргааг тайлж дархлааг дэмждэг. Биеийг  амин дэмээр тэжээж, бие дэх нян болон  мөөгөнцрийг устгадаг. Хүний бие дэх нян,мөөгөнцөр нь хүчиллэг орчинд улам үрждэг, үржих таатай нөхцөл нь болдог. Хүний биеийн  хүчил,  шүлттэй холбоотой нэг жишээ дурдахад булчин, үе, мөч, захын мэдрэлийн саажилтын үед сармисны дуслыг хийлгэж болдог. Үүнийг энгийн амьдрал дээрх жишээтэй холбоод тайлбарлахад хүн архи уулаа гэхэд маргааш нь булчин нь татаад бие тавгүйрхдэг дээ. Энэ  нь яаж байна гэхээр тухайн хүний бие хүчиллэг болсон гэсэн үг.  Тэгэхээр сармисны дусал нь цасан цагаантай адил мөн л хүний биеийн хүчиллэгийг багасгаж, хүчил шүлтийн харьцааг тэнцвэртэй болгодог гэж ойлгож  болно.

Тиймээс архаг  ядаргаанд орсон хүмүүст, өндөр настан, хагалгааны дараа бие  сульдуу байгаа хүмүүст сармисны дуслыг хийлгэхэд тохиромжтой байдаг. Яагаад заавал  хагалгааны дараа зөвлөдөг вэ гэвэл сармисны дусал маань цусыг шингэлдэг.  Ингэснээр хагалгааны үеэр цус алдах эрсдэл үүсгэж болзошгүй учир хагалгааны дараа биеээ тэнхрүүлэх хүмүүст зөвлөдөг юм. Ханиад хүрсэн үед дархлаа дэмждэг учир эдгэрэлтийг дэмжинэ, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ, ажлын үр бүтээмж сайжирна, хорт хавдараас  сэргийлнэ гээд олон сайн нөлөөг хүний биед үзүүлдэг.

Сармисны дусал дээр хориглох заалт байгаа юу?

Сармисны харшилтай хүмүүст хориглоно. Мөн жирэмсэн болох зургаан сараас дотогш хөхүүл ээжүүдэд зөвлөдөггүй. Сармисны дусал  мааань B1 витамин  хамт агуулдаг учраас B1 витамины харшилтай бол хийлгэж болохгүй.

Мэргэжлийн хүний хувьд тарилга, дусал хийлгэхтэй холбоотой хүмүүст сануулах зүйл юу байдаг вэ?  

Ямар ч төрлийн дусал байсан заавал эмнэлгийн орчинд хийлгээрэй гэж хүмүүст онцолж анхааруулмаар байдаг. Сүүлийн үед цасан  цагаан,  сармины дусал гэх мэт тарилга, дуслуудыг салоны орчинд хийлгэх нь их  болсон. Судсаар  хийж байгаа энэ мэт дусал  тарилгыг  хийлгэсний дараа тухайн хүнд ямар нэг хүндрэл эрсдэл гарах, хариу урвал үзүүллээ гэхэд хариу арга хэмжээ авах боломж салонд байхгүй шүү дээ. Мөн эмнэлгийн орчин биш  учир халдвар орох том эрсдэлтэй. Тухайн тарилга,   дуслыг зөв тээвэрлэж авчирсан, зөв хадгалагдсан  эсэх нь маш чухал. Гэтэл хувь хүмүүсийн гар дээрээс худалдаж аваад хэнээр ч хамаагүй судас тариа хийдэг  гэх хүнээр  хийлгэх тохиолдол байдаг. Эсвэл яаж тээвэрлэж авчирч, хаана хадгалсан нь мэдэгдэхгүй тарилга дуслыг салоны гоо сайханчид итгээд өөртөө хийлгүүлж байгаа нь биедээ хайнга,  хайргүй хандаж байна гэсэн үг. Тиймээс баталгаатай газарт хандаж хийлгэх хамгийн чухал.

Дээрх  дуслуудын үр дүн нь хэр удаан үргэлжилдэг вэ? Заавал  курсээр хийлгэх ёстой юу?

Арван  удаа хийлгэж байж нэг курс эмчилгээ болдог. Мэдээж курсээр хийлгэж байж илүү үр дүнд хүрнэ. Тухайн  хүний биеийн байдлаас шалтгаалан 3-5 хоногийн зайтайгаар хийдэг. Тэд хоногийн зайтай тэдэн удаа хийнэ гэсэн тоог эмч үзэж байж хэлдэг.  Үйлчэх  хугацааны хувьд  бол нэг  курсээр хийлгэсэн тохиолдолд ойролцоогоор багадаа зургаан сар үр дүнгээ барина. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог бас нөлөөлнө.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Ногоон автобустай холбоотой цахим орчинд түгсэн мэдээлэл худал ташаа шүү гэв

"Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нарын дөрвөн хүнийг цагдан хорив

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

2 өдөр өмнө
Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

2 өдөр өмнө
Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

2 өдөр өмнө
Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2 өдөр өмнө
Хотон нууранд 2018 онд живсэн "УАЗ ФУРГОН" машиныг 36 метрийн гүнээс татан гаргав

Хотон нууранд 2018 онд живсэн "УАЗ ФУРГОН" машиныг 36 метрийн гүнээс татан гаргав

2 өдөр өмнө
О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо

О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо

2 өдөр өмнө
Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

3 өдөр өмнө

Pinco Casino Girişi Haqqında Tez-tez Verilən Suallar

3 өдөр өмнө
Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

3 өдөр өмнө
Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

3 өдөр өмнө

Их уншсан

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

2026-06-26
Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

2026-06-26
Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

2026-06-26
Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2026-06-26
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn