Мягмар, 10 сар 21, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    “ГОВИЙН ЦЭЦЭГ” дахин дэлгэрлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усан дахь цахилгааны утсанд тогонд цохиулжээ

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

    Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

    800 айлын орон сууц төслийн метр квадратын үнийг баталлаа

    800 айлын орон сууц төслийн метр квадратын үнийг баталлаа

    102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал өгнө

    102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал өгнө

    Нарны гүүрний доогуурх замыг өргөтгөж МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

    Нарны гүүрний доогуурх замыг өргөтгөж МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

    Гал тогоонд ажиллах робот бүтээжээ

    Гал тогоонд ажиллах робот бүтээжээ

    Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

    Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

    “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн болж байна

    “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн болж байна

    Хагас коксон түлшийг энэ сарын  08-наас худалдаанд гаргана

    Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална

    Ирэх долоо хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно

    Ирэх долоо хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Монголд усан сан яагаад хэрэгтэй вэ?

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2023-07-16
- Байгаль орчин, Нийтлэл
Урт: 1 мин уншина
Монголд усан сан яагаад хэрэгтэй вэ?
Share on FacebookShare on Twitter
Яг одоо Монгол улсын хамгийн чухал, том голууд болох Орхон, Хэрлэн, Туул ихээхэн үертэй байна. Эдгээр голын жишээн дээр тоо баримтаар үерийн усыг усан сан байгуулах замаар хуримтлуулж чадвал ямар үр дүнд хүрэхийг тайлбарлах гэж хичээлээ.
1. Туул гол. 700 км урсдаг Туул голын олон жилийн дундаж урсац 26 м³/секунд байдаг. Энгийн үгээр хэлбэл (1секунд) гэж хэлэх хооронд л 26000 литр ус буюу 5 ширхэг усны машин (цистерн) дүүрэн ус Туул голоор урсаж өнгөрдөг гэсэн үг. Яг одоо Туул голын ус жирийн үеийнхээс 3-4 дахин их байна. Би тооцоогоо энгийн болгох үүднээс Туулын ус жирийн үеийнхээс 2 дахин их буюу 50м³/с байгаа гэж авч үзье. Тэгвэл энэ нь минутанд 3000м³, цагт 180,000м³, хоногт 4,320,000 м³ ус гэсэн үг. Улаанбаатар хот хоногт (УСУГ-аас нийлүүлдэг) 150,000-160,000 орчим м³ ус хэрэглэдэг. Тэгэхээр үерийн үеэр УБ-ын нэг хоногт хэрэглэх хэмжээний ус ердөө ганцхан цагийн дотор л урсаад явдаг гэсэн үг.
Хэрвээ үер 7 хоног үргэлжилнэ гэж бодвол 30,2 сая м³ ус урсаж өнгөрнө гэсэн үг. Хэрвээ ус хуримтлуулах усан сан барьж Туул голын дундаж урсацаас дээш гарсан урсацыг хуримтлуулдаг болбол энэ үерийн 7-хон хоногт 15,1 сая м³ ус буюу УБ хотын 100 хоногийн усны хэрэглээг хуримтлуулан авч үлдэх байжээ. Усан сан ийм л ашигтай. Усан сан байхгүй учраас энэ их ус Орхон голоор дамжин Сэлэнгэ мөрөнд орж, цаашлаад Байгал далайд цутгана. Бидэнд зөвхөн үерийн гамшиг л үлдэнэ. Туул гол жилд дунджаар 1 сар орчим хугацаанд үерлэдэг гэж бодвол зуны болон намрын саруудад Улаанбаатар хотын бүтэн жилийн усны хэрэглээг хангаж чадахуйц их ус хуримтлуулах нь ээ.
Хуримтлуулсан усаараа эхний ээлжинд Туул голын урсац багадах үед голоо тэжээж, УБ хотын ундны уснаас бусад бүх усны хэрэглээг хангаж, бүх хуримтлуулсан усны дөнгөж 5 хувийг говь руу ч юмуу, өөр тийшээ ус хэрэгцээтэй газар шилжүүлэх боломжтой болно. Мэдээж усан сангийн уснаас ойролцоогоор 15 орчим хувь ууршина. Гэхдээ энэ нь усны алдагдал гэхээс илүү агаарын чийгшлийг нэмэгдүүлж, байгалийн усны эргэлтийг хурдасгаж, Улаанбаатарын агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулна. Усан сан ийм л ашигтай юм шүү дээ. Эндээс үзэхэд УБ хотынхоо ойрхон Гачууртын хар усан тохойд усан сан барих хувилбар хамгийн зөв юм.
2.Хэрлэн гол. 1200 гаруй км урсдаг Хэрлэн голын дундаж гүн 0,8-1,5 метр байдаг. Гэтэл яг одоо зарим газраа 237 см буюу 2,37 метр болон усны түвшин дээшлээд байна. Хэрлэн голын олон жилийн дундаж урсац 56м³/с байдаг. Одоо багаар бодоход 100м³/с байгаа байх аа. Дээр нь Хэрлэн голын усны тэжээлийн бараг 80 хувь хур тунадас байдаг учраас хур бороо ихтэй жил ахиу устай, хур тунадас бага бол уосац маш бага байдаг. Хэрвээ бид Хэрлэн гол дээрээ ус хуримтлуулах усан сан барьчихвал бороо ихтэй үед усаа цуглуулаад бага үед нь Хэрлэнгээ тэжээх, Хэрлэн голын урсацыг тогтмол барих боломжтой болно. Тооцоолж үзвэл яг одоо Хэрлэн голоор минутад 6000м³, цагт 360,000м³, хоногт 8,6 сая м³ ус урсаж байна.
Энэ их усны зөвхөн талыг нь хуримтлуулахад л дээрх Туул голын тооцооллоос 2 дахин их ус хуримтлуулах нь. Хэрвээ энэ их усыг Тоонот орчим усан сан барих замаар хуримтлуулж чадвал 1-рт Хэрлэн гол үүрд аврагдана, үерийн аюулыг мартана. 2-рт Хэрлэнгийн урсац байнга тогтмол болно. 3-рт их ус хуримтлуулаад ирэхээр усныхаа 10 хүртэл хувийг говь руу илгээж эцсийн хэрэглэгч болох уул уурхайнханд өндөр үнээр нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр уул уурхайнхан гол ус ширгээх шаардлагагүй болж, мөнгөө төлөөд л усаа авна, бид Хэрлэн голынхоо усаар ашиг олж эхэлнэ. 4-рт Хэрлэн голыг дагасан Өндөрхангай, Чойбалсан хотуудад үйлдвэрлэл хөгжүүлэх, хотын хүн амыг нэмэгдүүлэх бодит боломж бий болно. Хэрвээ ус хуримтлуулах усан сан барихгүй бол энэ их ус урссаар Хөлөн нуурт (Далай нуур) цутгана. Харамсалтай нь, Монголын Хөлөн нуур одоогийн газрын зураг дээр хилийн цаана байгаа…
3.Орхон гол. 1100 км урсдаг Орхон түшээ мөрөн маань дунджаар 3,5 метр гүнтэй байсан бол одоо энэ хэмжээнд хүрэхээргүй болсон, олон жилийн дундаж урсац нь 66м³/с байдаг. Гэхдээ их урсацынхаа үед 190м³/с хүрдэг учраас Орхон гол дээр усан сан усны цогцолбор барих нь тун тохиромжтой. Дээр дурдсаны дагуу усан сан барихад үергүй үед ч (7 сард) жилийн бусад үеийнхээсээ их устай байдаг Орхон голын усыг хуримтлуулах бүрэн боломжтой юм. Яг одоо үертэй байгаа Орхон голын урсац магадгүй 200-300м³/с хүрч байгаа байх. Тэгэхээр (Та бүхэн маань дээр тооцслны дагуу минут цагаар тооцоод үзээрэй) Орхон гол дээр усан сан барьсан тохиолдолд Туул, Хэрлэн голуудаас ч богино хугацаанд усан сан маань дүүрэх боломтой юм.
Орхон гол дээр усан сан барьж байж л бид 100,000 болон түүнээс дээш хүн амтай хот барих боломж бий болно. Эртний нийслэл Хархорин хотоо сэргээн байгуулж 500,000 ба түүнээс дээш хүн амтай байна гэж тооцвол түүндээ таарсан усан барьж усаа, усны нөөцөө хуримтлуулж байж л хот барих ажлаа эхлэж болно. Үгүй бол ямар ч үр ашиггүй зардал болж, хот маань хөгжиж томорч чадахгүй, харин эсрэгээрээ Орхон голоо ширгээх аюул тулгарна шүү. Орхон гол дээр Туул голынхоос том Хэрлэн голынхтой ойролцоо томтой усан сан бариад 3 тэрбум орчим м³ ус хуримтлуулж чадвал ч ямар ч том сайхан хотыг байгуулж, Туул, Хэрлэнгийн усан сантайгаа хамтран Монголын сайхан говь нутгаа усаар бүрэн хангах боломжтой болно, үүнээс өмнө Орхон голоо аварна, үерийн аюулаас сэргийлнэ, Сэлэнгэ мөрнөө усаар тэтгэнэ гээд ашиг тусыг хэлээд барахгүй дээ. Орхон гол дээр барих усан сангаас секундэд 30м³ орчим усыг хуримтлуулаад байхад л Туул гол дээр ярьсантай адил тооцоо гарна. Та бүхэн өөрсдөө тооцоод үзээрэй.
Дүгнэлт: Зөвхөн энэ тойм төдий тооцооллоос л усан сан гээч ус хуримтлуулах усны нөөцийн цогцолбор ямар амин чухал хэрэгцээтэй болохыг харж байгаа байх аа гэж найдна. Монгол Улс улс хэвээрээ үлдэхийн тулд, ард иргэдээ усаар хангахын тулд, гол мөрнүүдээ аврахын тулд, үерт автахгүй байхын тулд, эдийн засаг нийгмээ хөгжүүлэхийн тулд УСАН САН барьж байгуулах нь юу юунаас чухал байна. Магадгүй бусад бүх зүйлсийг хойш нь тавиад энэ ажлыг хийх хэмжээнд иртэл тулгамдаад байна. Энэ 2023 оны үер бидэнд аюулын харанга дэлдлээ. Одоо голууд нэг бол үерлээд, нэг бол хатаад байхаар болчихлоо. Тун удахгүй хоцрох шинжтэй. Хоцорсон хойно нь хэчнээн амаа бариад, харамсаад, алт амлаад ч ус гарч ирэхгүй, усыг бид үйлдвэрлэж чадахгүй.
Усан сан барихгүй бол яах вэ гэж үү? Жил болгон үерт автаад л, үерийн дараа ган болоод, л үер болоход байсан их ус (хамгийн үнэт эрдэнэ) хил даван урсаад л, хотуудын хөгжил зогсоод л, гол мөрөн ширгээд л, уул уурхай тэргүүтэй эдийн засгийг тэжээх үйлдвэрлэл нь ашгаас илүү аймшиг авчраад л ийм л ирээдүйг бид үр хүүхдүүддээ үлдээнэ. Ийм болохоор усан сан барих, усны нөөцийн хуримтлал бий болгох ажил бүхнээс чухал болоод байна. Усан сан барих шийдвэрийг хэн нэгэн биш харин ард түмэн гаргадаг учраас энэ бүхнийг бичлээ. Устай ирээдүйн төлөө усаа хуримтлуулъя, монголчууд аа.
“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.БАТБАЯР
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Наадмаар шуугиулсан улсын харцага Г.Ганхуягт 3 өрөө байрны батламж гардуулжээ

Наадмаар шуугиулсан улсын харцага Г.Ганхуягт 3 өрөө байрны батламж гардуулжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

"Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

"Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

9 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

9 цаг өмнө
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

10 цаг өмнө
Засгийн газрыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нөгөөдөр дэнсэлнэ

Засгийн газрыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нөгөөдөр дэнсэлнэ

15 цаг өмнө
Хулгайч нар хулгайлсан титмээ Луврын гадаа унагаад зугатжээ

Хулгайч нар хулгайлсан титмээ Луврын гадаа унагаад зугатжээ

16 цаг өмнө
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 өдөр өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдлаа

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдлаа

4 өдөр өмнө
Д.Амарбаясгалан: Нэр төрөө бүрэн сэргээхийн төлөө чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураар өгч байна

Д.Амарбаясгалан: Нэр төрөө бүрэн сэргээхийн төлөө чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураар өгч байна

4 өдөр өмнө
800 айлын орон сууц төслийн метр квадратын үнийг баталлаа

800 айлын орон сууц төслийн метр квадратын үнийг баталлаа

4 өдөр өмнө
Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

5 өдөр өмнө

Их уншсан

"Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

"Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

2025-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

2025-10-20
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

2025-10-20
Засгийн газрыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нөгөөдөр дэнсэлнэ

Засгийн газрыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нөгөөдөр дэнсэлнэ

2025-10-20
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn