Пүрэв, 11 сар 5, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Гахай болон түүний Эрүүгийн хууль мандтугай

Шударга сайд бурууг илчилдэг сэтгүүлч, булхайтайг хошиноор “шорддог” комедиан нар арай илүү эрхтэй

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-05-25
- Мэдээ, Тойм, Улс төр
Урт: 1 мин уншина
Гахай болон түүний Эрүүгийн хууль мандтугай
Share on FacebookShare on Twitter

Аугаа Нямбаатар сайд хүн доромжилсон этгээдийг Эрүүгийн хуулиар хатуу шийтгэх сэлэм шиг санал гаргангаа “Сэтгүүлч, комидиан нарт энэ хамаарахгүй” гэж гайхамшигтай эрх дарх эдлүүлэхээ зарласан даа. Яг л нөгөө “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай арай илүү эрхтэй” гэдэг шиг. Сонсоход гоё ч юм шиг. Шударга сайд бурууг илчилдэг сэтгүүлч, бульхайтайг хошноор “шорддог” комидиан нарыг чухам харж үзэж, илүү эрх олгож байгаа мэт. Харин “мулгуу” сэтгүүлчид , тухайлбал, сэтгүүлч Б.Энхцэцэг үүнийг  “Сэтгүүлч гахай биш” хэмээн эсэргүүцэв.

Мөн хуулийн дагуу давуу эрх эзэмших боломжтой этгээд болох комидиан Амараа үүнийг “Би тэгвэл хүн доромжлох эрхтэй “комидиан” гэдэг сертифакат хэвлээд 200 мянгаар зараад байя л даа” гэж егөөдөж байна. Мэдээж энэ бол хошигнол, давуу эрхээ эсэргүүцэж байгаа санаа.  Яагаад гэвэл  тэр бас гахай биш, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл дамлагч төрийн албан хаагчаас өөр хүн юм.

Уг нь сайд жишигтнүүдийнхээр бол “Гялай , гялай, энгийн иргэд хүн доромжлоод шоронд орно. Бид бол яах ч үгүй” гэж баярлан, талархах ёстой юм байх л даа. “Харамсалтай нь”,  сэтгүүлчид ч комидианчид ч улстөрчид шиг давуу эрхийг хулгайлж эдлэх хэмжээний мулгуу бөгөөд ёс зүйгүй хүмүүс биш болохоор сайдын “молиго”-ыг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрсдийнх нь эрх бус хүн болгоны эрх зөрчигдөхөөс сэргийлж эсэргүүцэж байна. Хууль зүйн сайдаасаа илүү хүн болгон ижил эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчмаа мэдэж байгаа болохоор.

УИХ дахь АН-ын бүлгээс 2022.05.23-нд зохион байгуулсан “Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлгийн үеэр яг энэ талаарх сэтгүүлчийн асуултад хуульч Г.Эрдэнэбат “Яг үнэндээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд сэтгүүлч, комидиануудад хамаарахгүй гэсэн ямар ч зүйл тусгагдаагүй. Товчхондоо сайд худлаа ярьсан” гэж хариулав. Өөрөөр хэлбэл молиго үмхүүлж байна гэсэн үг.

Гэснээс одоо бол худлаа ярьсан гэсэн Г.Эрдэнэбат хуульч, молиго үмхүүлсэн гэж бичсэн би ч гүтгэлгийн хэрэгт унаж магадгүй. Харин, энд өгүүлээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал сайдыг дандаа үнэн ярьдаг, царайлаг, өндөр залуу гээд биччихвэл хүн доромжилсон хэрэгт унаж, 720 цаг хоригдох магадлал жинхнээсээ бий болно. Бүр цаашилбал, царай муутай хүнийг царайлаг гэсэн эсвэл бүр эсрэгээрээ том хамартай хүнийг том хамартай гэж үнэнээр нь хэлсэн ч цаад хүн болоод эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчид таалагдаагүй бол та доромжлолын хэрэгт унаж, насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээх “цол тэмдэг”-тэй явах юм.  

Энэ өөрчлөлтийн нэг хохирогч нь доромжлуулагч этгээд. Иргэний хуулиар хэн нэгэн доромжлуулсан бол хохирлыг нэхэмжилж, залруулахыг шаарддаг. Эрүүгийн хуулиар “хэрэгтэн” этгээдийг торговол торгуулийн мөнгийг төр хоп гээд авчихна, эсвэл шоронд аваачаад хорьчихно. Доромжлуулсан танд сохор зоос, мөр залруулга ч олдохгүй. Олон хүн доромжлуулж, их торгуулах тусам төрийн сан руу мөнгө нь орно, ямар вэ дээ?

Тэгэхээр сэтгүүлчид, комидианчдыг илүү эрхтэй гахай болгох ч гээгүй, “хохирогч”-ийг хамгаалах ч гээгүй, доромжлолыг зогсооох ч гээгүй, зөвхөн төр өөрөө л илүү том гахай хэвээрээ л байх бас нэгэн “гоё” санаа байгаа биз. Иргэн хүн хэн нэгэн хүнд доромжлуулахад, за доромжлоогүйг нь төр буюу тогтоосон байхад ч торгуулийнх нь мөнгийг манай ГАХАЙ-ТӨР авч улам таргална гэсэн үг. Хамгийн аймаар нь хүн доромжилсон гэсэн ямар ч хамаагүй шалтгаар хэн нэгнийг торны цаана суулгаж чадна гэсэн үг. Та үүнийг хүсч байна уу, саналаа хэлээрэй. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх долоо хоногт хэлэлцэх сурагтай байгаа шүү.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Хотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

1 өдөр өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2 өдөр өмнө
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2 өдөр өмнө
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

2 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

2 өдөр өмнө
Он гараад тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

3 өдөр өмнө
Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

3 өдөр өмнө
Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

3 өдөр өмнө
Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 долоо хоног өмнө
Төрийн үйлчилгээний 52 мянган алба хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Их уншсан

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

2026-11-04
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2026-11-03
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2026-11-03
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

2026-11-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас