Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны удирдлагуудтай уулзах үеэр Бөхийн салбар хорооны дарга, гишүүдтэй бөхчүүдийг уулзуулах чиглэлийг Монгол Улсын Шадар сайдад өгсөн.
Энэхүү чиглэлийн дагуу Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригт болон комисын нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзах уулзалт маргааш 17:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.
Бөхчүүд, дэвжээдийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн очиж мэдээлэл аван, санал хүргүүлэх боломжтой аж.