Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авлаа.
Угтах ёслолын үеэр төрийн ордны урд талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.




Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.































