Баасан, 9 сар 25, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    "Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Цасан шуурганаар дүүгийнхээ амийг хамгаалан өөд болсон охиныг нэхэн шагнав

Туул голын усанд живж байсан 13 настай охин С.Жаргалмааг аварч, амь эрстсэн Э.Эрдэнэжаргал агсанд, 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө амиа алдсан С.Золжаргал агсан нарыг нэхэн шагналаа.

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-12-28
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Цасан шуурганаар дүүгийнхээ амийг хамгаалан өөд болсон охиныг нэхэн шагнав
Share on FacebookShare on Twitter

Arslan.mn

Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг олгож эхэлсэн.

Уг шагналыг

  • Туул голын усанд живж байсан 13 настай охин С.Жаргалмааг аварч, амь эрстсэн Э.Эрдэнэжаргал агсанд,
  • 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө амиа алдсан С.Золжаргал агсан нарыг нэхэн шагналаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь таван ханатай өргөө цагаан гэрийг, иж бүрэн тавилга, гурван сая төгрөгийн хамт гардуулан өглөө.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2 дугаар баг “Гүүрний ам” гэх газарт Туул голын усанд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амь насыг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм.

Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм.

Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа.

Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд авто замын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгч болох С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагналаа.

Мөн “Монголын Мицубиши пажеро клуб” ТББ-ын гишүүн У.Бямбадорж, Ж.Батсайхан нарыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагнаж урамшуулаад байна.

undefined

У.Бямбадорж нь 2019 оноос хойш цасанд суусан, усанд боогдсон зэрэг байгаль цаг агаарын хүнд нөхцөлд аюулд өртсөн 210 гаруй хүнд анхны тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулсан бол Ж.Батсайхан  нь 2000 оноос хойш цасан шуурганд төөрсөн, цасан болон голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдэд сайн дураараа тусалж, 2018 оноос хойш 112 хүнд авран туслах үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

“Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан албан хаагчдад шагнал гардуулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

2 өдөр өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2 өдөр өмнө
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

2 өдөр өмнө
Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

3 өдөр өмнө
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

3 өдөр өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

4 өдөр өмнө

Их уншсан

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-09-23
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

2026-09-23
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас